Захирлуудын сургалт энэ сарын 13-нд эхэлнэ

img

Цаг зав хомс хийх ажил ихтэй хүмүүс бол захирлууд. Тэдэнд өсөн нэмэгдэж байгаа  хэрэгцээ шаардлага, хурдацтай өөрчлөлтөнд өөрийн компаний тогтвортой байдлыг хангах, бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэх, ажилтнуудынхаа бүтээмжийг дээшлүүлэх гээд олон шийдвэрлэх асуудал үргэлжид тулгарсаар  байдаг аж.

өбы

Тиймээс олон улсын бизнесийн сургуулиудын EMBA хөтөлбөрүүдтэй дүйцэхүйц хөтөлбөрөөр богино хугацаанд суралцаж, томоохон компаниудын захиралуудаас бүрдсэн сургагч багийн гишүүдийн олон жилийн туршлагаас давхар суралцах боломжтой “Cео College захирлуудын сургалт” энэ сарын 13-нд эхлэх юм байна. Үргэлжлүүлэн удирдахын тулд Үргэлжлүүлэн суралц” уриатай энэхүү сургалтанд нийт 600 гаруй захирлууд суралцан төгссөн аж.

бы

Удирдлагын түвшин дэхь шилдэг захирлуудыг бэлтгэдэг уг сургалтад хамрагдсанаар Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компани, аж ахуй нэгж байгууллагуудад зориулан бэлтгэсэн хөтөлбөрөөр өөрийнхөө мэдлэг мэдээллээ зузаатгах боломжтой. Мөн хамтран ажиллах бизнесийн түншүүдээ олох, ажилтанаа, компаниа удирдан чиглүүлэх чиг баримжаагаа тодорхойлох боломжийг олгодог  энэхүү сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 7011-1839 утсаар авах боломжтой ажээ.

das

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ