Нөөцийн махыг дүүрэг бүрт худалдаална
Сар шинийн баяртай холбоотойгоор нөөцийн махыг дүүрэг бүрт 1-2 цэгт худалдаалахаар болжээ. Энэ сарын 11-нээс эхлэн хөргөлттэй машинаар гулууз махыг худалдаалах юм байна. Үнийн тухайд үхрийн гулууз махыг кг-ыг нь 5950 төгрөг, хонины гулууз махыг кг нь 5750 төгрөг, ямааны махыг 5050 төгрөгөөр борлуулах аж.
Нөөцийн мах худалдаанд гарсантай холбоотойгоор махны үнийг хөөрөгдсөн гэх мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас судалгаа явуулж буй юм байна. Нөөцийн махыг хаана хаана худалдахыг дүүрэг бүрийн удирдлагуудтай ярилцаж байж шийдэх аж.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ