“Автобус нэг”-ийн ажилчид гэрээгээ зөрчжээ
"Автобус нэг" ОНӨҮГазар өнөөдөр өглөө ажил хаялт зарласан. “Нийтийн тээврийн үйлчилгээг эрхлэн гүйцэтгэх гэрээ”-нд дур мэдэн, зохион байгуулалттай зорчигчдын эрх ашгийг хохироох, зорчигч тээврийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд арга хэмжээ авна гэж заасан байдаг. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас нөхцөл байдалтай танилцаж, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байна. Одоогоор “Автобус нэг”-ийн 8 автобус үйлчилгээнд гарсан бөгөөд нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу 40 тээврийн хэрэгслийг шугамд оруулсан талаар Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ