Туулын усыг ашигладаг байгууллагуудын төлбөр 2.3-3.3 дахин өсчээ

Нэг ёсондоо аж ахуйн нэгж ямар үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйгаас хамааран усны нөөц ашигласны төлбөр төлдөг. Харин шинэчлэн баталсан тогтоолоор хэн усыг үрэлгэн зарцуулж байна, тэр өндөр төлбөр төлөх юм. Харин үр ашигтай ашиглах, бохирдлыг бууруулах, цэвэршүүлэх чиглэлээр дэвшилтэт технологи нэвтрүүлж усыг хэмнэлттэй ашиглавал бага төлбөр төлөх аж. Түүнчлэн төлбөрийн хэмжээг бүс нутгийн онцлог, сав газар тус бүрээр тооцон тогтоожээ. Гэтэл Туул голын сав газарт хамгийн өндөр үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, Туул голын усыг ашиглаж буй дэлгүүр, буудал, машин угаалга зэрэг үйлчилгээний газрууд, архи, ундааны үйлдвэрүүдийн төлбөр өмнөхөөсөө 3.3, хөнгөн хүнснийх 2.3 дахин өсчээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ