Ё.Сагсай Улсын Ерөнхий Прокурорын туслах боллоо
Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Ё.Сагсай тушаал дэвшиж, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн даргаар томилогдлоо.
Түүнийг Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн Зөвлөх Д.Дорлигжав Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2011 оны 46 тоот тушаалаар батлагдсан “Прокурорыг сэлгэн ажилуулах, дэвшүүлэн томилоход мөрдөх журам”-ыг тус тус үндэслэн ийнхүү тушаал дэвшүүлжээ.
Ё.Сагсай Сүхбаатар дүүргийн прокуророор ажиллаж байхаасаа өмнө Нийслэлийн прокурорын орлогчоор ажиллаж байсан юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ