НАМЗХ-ынхон маргааш жагсана
Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооныхон маргааш Чингис хааны нэрэмжит төв талбайд жагсахаар болжээ. Энэхүү үйл ажиллагааг СБД-ийн Цагдаагийн хэлтсээс зөвшөөрсөн аж.
Тэд Үндсэн хуулийн өдрийг угтан “Огцруулах уу, Оршуулах уу” нэртэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тайван жагсаал хийхээр болсон байна. Мөн тэд Үндсэн хуулийг 40 метр уртаар хэвлэн төрийн удирдлагуудад хандахаар болжээ.
НАМЗХ-ныхон АН засаг барьж, Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсноор Үндсэн хуулийг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүд нь хэрээс хэтрэн иргэний эрхэнд халдаж, байна гэж үзэн огцруулах шаардлагыг хүргүүлэхээр болоод байгаагаа ч мэдэгдсэн.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ