Г.Буяндоржийн хэргийг АТГ-т шилжүүлжээ
Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлчээр Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндоржид бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Тэгвэл түүнд холбогдох хэргийг өнгөрсөн оны сүүлчээр АТГ-т шилжүүлжээ. Мөн түүнийг хорих хугацааг энэ сарын 31-н хүртэл дахин сунгасан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ