Хэвлэх үйлдвэрийн барилгын асуудлаар Засагт чиглэл өгөв

img

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ 2014 оны 01 тоот зарлигаа өнөөдөр гаргав. Засгийн газарт чиглэл өгөх тухай уг зарлигт Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлэх “Том төрөөс ухаалаг төр рүү” төрийн шинэтгэлийн бодлогын хүрээнд төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж иргэдэд ойр, хүртээмжтэй болгох зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтыг санаачлан зохион байгуулж, уг уулзалтаар нэгдсэн бодлого, хяналт, хариуцлага үгүйлэгдэж буйөнөөгийн Том төрөөс ангижирч, хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх чадвартай, дэвшилтэт технологийн сүлжээ, мэдээллийн тогтолцоонд тулгуурласан, нээлттэй, тунгалаг, шуурхай, хүртээмжтэй, мэдлэг дээдэлсэн, хуулийн засаглалтай ухаалаг төрд шилжих саналыг дэвшүүлэн тавьсан юм.

 

Төр аж ахуйн бүхий л үйл ажиллагаанд хутгалдан орсон өнөөгийн байдлыг залруулж төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлэх үүднээс төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах нь нэн тэргүүний зорилт болоод байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.

Уг зорилтыг хэрэгжүүлэхэддараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж Засгийн газарт чиглэл болголоо. Үүнд:

  1. Нийслэлийн өмчийн Хангарьд ордонг төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах;
  2. Хангарьд ордонг төр түрээсэлж  дор дурдсанаас бусад агентлагийг тус ордонд багтаахаар зарлигт тусгажээ. Үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрыг үүнд хамааруулахгүй юм.
  3. Төрийн ордны зүүн тал дахь хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцөлөөр хувийн өмчийн барилга бариулах;
  4. Тус барилгад бүх яамдыг багтаах, гэхдээ үндэсний аюулгүй байдлын шаардлагаар Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамыг үүнд хамааруулахгүй байх;
  5. Энэхүү барилга нь ухаалаг төр ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн байх, тодруубал, төрийн албан хаагчдын үйл ажиллагаа олон нийтийн хяналт дор буюу ажлын үйл явц нь  ил тод байх, судалгаа, мэдээллийн болон дэвшилтэт технологийн нэгдсэн сүлжээтэй байх нөхцлийг бүрдүүлсэн байх, төрийн албан хаагчдад хамгийн үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэх  шаардлагад нийцсэн байх юм.
  Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр төрийг хэмнэлттэй, үр ашигтай горимд шилжүүлж эдийн засгийн харилцаанд иргэдтэйгээ ижил тэгш оролцох, тэдэнд тулгардаг бэрхшээлийг нэгэн адил үүрэх, улмаар энэ нь төрийн бодлогод нөлөөлдөг байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж үзсэн байна. Засгийн газрын байгууллагууд нэг дор төвлөрснөөр төр иргэдэд ойр, хүртээмжтэй байхад чухал ач холбогдолтой болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгсөн зарлигт тусгажээ. Энэхүү зарлигийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид болон олон нийтэд улирал тутам мэдээлж байхыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т үүрэг болгосон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шинэчлэхийн дон тусчихсан юм уу даа, төрийн өмчит үйлдвэрийн газруудаа хувьчилж болноо, төр өөрийн байргүй болно гэдэг бол утгагүй, пентагоны барьлагыг ану бас хувьд өгөх үү, тэгвэл улсын нууцаас эхлээд юу болох вэ, юм бүхэнд алтан дундаж гэж байдаг энэ бол арай хэтэрч хэхэлж байна
2014-01-09
kkkkk:
tegeed heleltsuuleed baigaam bish uu kkk yu ch hiihgui tegeed buun shuumj * uud
2014-01-09
mal-nuud ym aa:
gazariig ni duudlagaar zarna.tegeed uuriinh ni hurunguur bariulaad tureesleh oilgov uu kkkkkkk
2014-01-09
amjilt:
bvh um huviin baij hogjdog uchir ziv shiidjeee
2014-01-09
zochin:
ene ts ever lobby yavj bna, eronhiilogchiin eels it teneglel ehellee bna
2014-01-08
bayaraa:
demjij bna
2014-01-08
zochin:
gazar mundsan bish zaaval hotiin tuvd barih yamar *rdlagatai yum be... hotiin zamiin achaalal ugaasaa ih baihad nemj baahan tugjrel nerv stress bolno shuu dee. hotoos gargaad barichihal daa.
2014-01-08
demjij bna:
erunhiiligchiig demjij bna
2014-01-08
irgen:
bur bantan bolgoh n dee er n
2014-01-08
irgen:
hotiinhoo tuvd l shavaaralduulaad baih yum. nisehiin hundiid barildaa, 22 tovhchoonii tsaana barildaa, honhoriin naad tald barildaa. tuvegtei yum be yasan
2014-01-08
irgen:
toriin omchit buh kompaniig huvichilah heregtei. tegehgui toriin alban haagchid avligald ortood baina shuu dee?
2014-01-08
zochun:
tanil talaaraa barilga bariad ulsad undur uneer tureesleh mafy mayagiin um baina
2014-01-08
tdetyy:
ooriinhoo bairiig tord tyreesleh ni muu lyivarchin
2014-01-08
bodol:
tom tur, uhaalag tur geseer yagaad l baishin savnii huvichlal yariad baina daa.
2014-01-08
bodol:
ardchilsan erunhiilugch geed baidag biluu
2014-01-08
иргэн:
төр хувь хүнээс түрээсэлнэ гэдэг байж боломгүй хэрэг. лоби яваад байна
2014-01-08
irgen:
tor tureeselj mongo olood baij bolj baihad,tureesend mongo tolno gedeg chin vu gesen ug ve....zardal nemegdehgui vu.
2014-01-08