100 мянган тонн улаанбуудай импортолно

img

Манай улс  2013 онд нийт 369 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Харин улаанбуудайн жилийн хэрэгцээ 340-360 мянган тонн гэсэн дундаж тооцоо байдаг тул 100 мянган тонн улаанбуудай импортлох зайлшгүй шаардлага гарсан байна. Тодруулбал, 2012-2013 онд манай улсад шинээр 10 гурилын үйлдвэр ашиглалтад орж суурилагдсан хүчин чадал нь 280 мянган тонноор нэмэгдэн, үйлдвэрлэл өсчээ. Иймд нөөцөд байсан 112.2 мянган тонн буудай үйлдвэрийн эргэлтэд орж, буудайн нөөцгүй болсон аж. Тиймээс  дотоодын гурилын үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангаж, гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд 2014 онд стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор  100 мянган тонн буудайг импортоор авахаар төлөвлөсөн байна.

 

Гурил үйлдвэрлэгчид хөрш ОХУ -аас гааль, НӨАТ шингэсэн үнээр буудай авсан тохиолдолд гурилын үнийн тогтвортой байдал алдагдаж иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс 100 мянган тонн стандартын шаардлага хангасан буудайг 2014 оны 6 дугаар сарын 1 хүртэл хугацаанд импортоор оруулахад гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр хуулийн төсөлд тусгаж, УИХ -д өргөн мэдүүлж хэлэлцэх эсэхийг нь шийдсэн байна.

2013 оны буудайн баланс мэдээллээс харахад спиртийн үйлдвэрт 7.1 мянган тонн буудай хуваарилагдсан байна. Энэ нь нийт хураан авсан буудайн хэмжээний дөнгөж 2  хувь нь аж.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ìºíãº:
þó ë áàéíà ìºí㺠ë áàéíà áÿëõààä áàéãàà ìºí㺺𺺠áÿëáàëçòàë ºð òàâèàä àâààä áàéæ äýý
2014-01-08