Ханхүү Уильям оюутан боллоо
Их Британы ханхүү Уильям Кембрижийн их сургуулийн оюутан болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. 31 настай Уильям тус сургуульд хөдөө аж ахуйн эдийн засгийн чиглэлээр суралцахаар болжээ.
Ханхүүгийн аав хунтайж Чарльз хаан ширээнд суувал тэрээр Корнуэлл дахь эдлэн газраа захирах үүрэг хүлээх юм. Тиймээс энэ чиглэлээр суралцахыг хүссэн гэнэ.
Чарльз тусгай хөтөлбөрөөр арван долоо хоногийн турш суралцах бөгөөд хичээл нь гуравдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор дуусах юм. Ханхүү долоо хоногт 18-20 цаг турш номын дуу сонсохоор болжээ.
Түүнчлэн сурахын хажуугаар Уильям Нэгдсэн Вант Улсын хөдөө аж ахуйтай илүү сайн танилцахын тулд хувийн хэвшлийн аж ахуйн фермүүдэд зочлох юм. Уильям 2004-2008 Шотландын “Сент- Эндрюс” их сургуульд газарзүй, түүх, урлаг судлалын чиглэлээр суралцсан юм.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ