Испанийн гүнж татвараас зугтаж, мөнгө угаажээ

img

Испанийн хаан Хуан Карлосын бага охин, гүнж Инфанта Кристинаг татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгаж шүүхэд дуудагдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Палма Де Маллорагийн шалгах хэсгийн ажилтан Хосе Кастро, гүнжийн үйлдсэн хэргийг шалгаж, 200 хуудас хавтаст хэргийг шүүхэд өргөн барьжээ. Гүнж 48 настай Инфанта Кристина нөхрийнхөө бизнесийн хэрэгтэй холбоотойгоор тус хэрэгт буруутгагдсан байна. Түүний нөхөр Иньяки Урдангарин нь хууль бус аргаар мөнгө олсон хэргээр мөрдөн шалгагдаж байгаа билээ.

Албаныхны шалгалтаар гүнжтэн Олимпийн аварга, гандболлын тамирчин Инаки Урдангарины ашгийн бус “HOOS” сангаар дамжуулан мөнгө угааж, их хэмжээний орлого олж, жил бүр 120 мянган еврогийн татвараас зугтсан гэдгийг нь нотолсон ч сэжигтний талаас энэ бүгдийг үгүйсгэсэн юм. Гүнжийн шүүх хурал гуравдугаар сарын 8-нд болно.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ