Хамтарсан хуралдаан хаалттай болж байна

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны А танхимд хаалттай хуралдаж байна. Хамтарсан байнгын хороодын хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийг хэлэлцэж байгаа юм. Мөрдөх албаны тухай хууль нь Мөрдөх албаны чиг үүрэг, тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, мөрдөгчдийн эрх зүйн байдлыг тогтоох зорилготой юм байна.

d

Мөрдөх албан нь үндэсний аюулгүй байдлын эсрэг болон зохион байгуулалттай, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий хууль сахиулах бие даасан байгууллага юм. Энэ асуудлыг хаалттай хэлэлцсэний дараа Хууль зүйн байнгын хороо дангаараа хуралдаж, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журам, Эрүүгийн хууль, түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shinechlelt taalagdahgui bna o:
mordoh alba bish huuchnii tatan buulgasan ulsiig ayulaas hamgaalah yamiig nen darui baiguulah heregtei shu de iim hachin hend hariyalagdah eseh ni medegdehgui neg l ih bie daasan baiguullaguud etsest ni hen buruu shiidver gargaj uls bolon irgediig hohiroosonii daraa hariutslagiig ni uureh yum be nogoo uhaalag tor ni ene u bish l bhgui yu harin ch esreg yum bolno do
2014-01-08