Төв талбайн мөсөн гулгуурын нэг цагийн үнэ 1000 төгрөг
Сурагчдын амралт эхэлсэн энэ үед хүүхдүүд чөлөөт цагийг хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх талаар эцэг эхчүүдэд бэрхшээл тулгардаг. Тиймээс хүүхэд, залуучууддаа зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас Их эзэн Чингисийн талбайд зориулалтын мөсөн гулгуурын хоёр талбайг байгуулж, ашиглалтад оруулаад байна. Уг талбай нь бусад мөсөн гулгуурын талбайн үнэтэй харьцуулахад харьцангуй хямд, нэг цаг нь 1000 төгрөгөөр үйлчилж байгаа юм.
Тус мөсөн гулгуурын талбай өдөр бүр 10-24 цагийн хооронд иргэдээ хүлээн авч үйлчилж байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ