Улаанбуудай импортлох асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 40 гишүүнтэй,  52,6 хувийн ирцтэйгээр  дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулан, батлуулав.  Өнөөдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн эцсийн, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай, Хот байгуулалтын болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 орчим хууль, тогтоолын төслийг хэлэлэхцэхээр төлөвлөсөн байна.

 5

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Су.Батболд гишүүн “Гаалын болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн. Харин мэргэжлийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй тул долоо хоногоор хойшлуулж өгнө үү.

 4

Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлж, тариаланчдад импортын улаанбуудайг хэр нөлөөлөх вэ зэргийг мэдэх хэрэгтэй гэсэн саналыг гаргасан юм. УИХ-ын дарга З.Энхболд түүний саналыг хүлээн аваад, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй.Гэхдээ асуудлыг долоо хоногоор хойшлуулаад байх шаардлагагүй. Чуулганы хуралдааны дараагаар байнгын хороо хэлэлцээд үдээс хойшхи хуралдаанд оруулан хэлэлцэж болно гэлээ. Мөн  Хяналтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл зэрэг зарим хуулийн төслийг хууль санаачлагачдад нь буцаалаа.

 4

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ