Обама бол аймхай амьтан

img

АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Роберт Гейтс армид зүтгэж явсан жилүүдийнхээ дурсамжийг “In Duty Memoirs of Secretary of War” хэмээх ном болгон хэвлүүлжээ. Тус номонд “АНУ-ын цэргийн ерөнхий командлагч Барак Обамагийн талаарх таагүй мэдээлэл болон шүүмжлэл цөөнгүй бичигджээ.

Гейтсийг сайдаар ажиллаж байх хугацаанд Обама болон засаг захиргааны албан тушаалтнууд цэргийн удирдлагуудын ажилд хэтэрхий их оролцдог, салбарын нууц мэдээллийг мэдэхгүй атлаа үргэлж заавар зөвлөгөө өгдөг, тэднийг хянах гэж оролддог, бас тэдэнд үл итгэдэг байсан нь Цагаан ордон болон цэрэг армийн удирдлагуудын хооронд байнга маргаан гардаг байсан” гэжээ.

Тэрбээр, Обамагийн Афганы дайны стратегийг шүүмжлэн бичжээ. Обама төрийн тэргүүн болохоосоо эхлээд дайнаас гарахыг л бодож байсан. Тэр Афганы дайныг өөрийнх нь хэрэг биш гэж үзэж, хурдхан дуусгахыг хүсдэг байсан. Яг үнэндээ Обама бол аймхай амьтан. Хэдийгээр энэ мэт цэргийн ерөнхий командлагчтай санал нийлэхгүй үе цөөнгүй тохиолдож байсан ч Обамаг үнэлэх зүйл ч бий гэдгийг Гейтс номондоо бичжээ. Осама Бин Ладены Пакистан дахь нуувчинд гэнэтийн дайралт хийх шийдвэрийг сайдын хувиар эсэргүүцэж байсан ч Обама хэний ч саналыг сонсохгүй ганцаараа зөрүүдлэсээр байсан. Тэгэхдээ, тус ажиллагаа явуулсан нь амжилтад хүрч, Ерөнхийлөгчийн зөв байсныг дэлхий нийтэд баталсан. Энэ бол миний харж байсан Цагаан ордны хамгийн зоригтой шийдвэр байсан гэж номынхоо төгсгөлд бичжээ. Тус ном энэ сарын 14-нд худалдаанд гарах юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
энэ бол обамагын захиалгаар бичсэн ном байна. өөрөөр хэлбэл pr гэсэн үг. дэлхий нийтэд дайны эсрэг байдаг гэсэн ойлголт өгөх оролдлого, бас тэгээд осома мэтийн нөхдүүдийг шийтгэх тал дээр зоригтой байж чаддаг удирдагч гэж харуулахыг зорьжээ. том, дэлхийн улс төрийн бодлого байна дааа
2014-01-09
obamagiin zov:
hen ch dain hiihiig husehgui sh d. ard irgedee aluulahiig husdeg toriin terguun gej bhgui l bh. dainaas garahaar oroldso gedeg bol zov sh d.
2014-01-09
guest:
uuruu yaasan manj *a ve.
2014-01-09