Баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулах заалтыг хүчингүй болгов
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат танилцуулав.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвдүгээр хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн асуудлаар Цэцийн дунд суудлын хуралдаан хуралдахад Д.Лүндээжанцан гишүүн төлөөлөгчөөр оролцсон байна.Захиргааны хуулийн тухай холбогдох хэсэгт “Баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно, Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай тогтоолоо харъяалах шүүхэд гурав хоногийн дотор мэдэгдэнэ” гэсэн заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн юм. Гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг дэмжлээ. Тиймээс Захиргааны хэргийн холбогдох заалтыг хүчингүй болголоо.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ