Нэмэлт хувьцаа гарган 2.4 тэрбум ам.доллар босгожээ

img

“Turquoise Hill Resources” компани Торонтогийн Хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гаргасан. Уг арилжаа мягмар гаригт хаагдсан байна. Брокеруудаас ирсэн мэдээлэл дээр үндэслэн “Turquoise Hill Resources” компани нийт 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон талаар тус компаниас гаргасан мэдэгдэлд дурьдсан байна.

 Энэ удаагийн хувьцааны арилжаагаар босгосон хөрөнгөнөөсөө 1.8 тэрбум ам.долларыг богино хугацааны санхүүжилтэд зарцуулах бол 600 сая ам.долларыг “Рио Тинто”-той холбоотой 600 сая ам.долларын зээлийг төлөхөд зориулахаар болсон  аж.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ