“Hansel & Gretel witch hunters” кинонд монгол нүүр хувиргагч ажиллажээ

img

Өнгөрсөн онд монголын кино театруудаар гарч байсан “Hansel & Gretel witch hunters” кинонд монгол нүүр хувиргагч ажиллажээ. Тодруулбал, тус кинонд  Герман улсын “Mephisto maskenbildner schule Hasso von hugo” сургуулийг мэргэжлийн нүүр хувиргагч мэргэжлээр төгссөн Г.Цэнгүүн гэх залуу ажилласан байна.

Г.Цэнгүүн АНУ болон Европын орнуудад хэд хэдэн кино төслийн “Make up artist”-аар ажиллаж байсан бөгөөд өдгөө “Kryolan” брэндийн ерөнхий “Make up artist”-аар ажилладаг гэнэ.

Сонирхуулахад, тэрбээр саяхан эх орондоо ирсэн бөгөөд тун удахгүй “Kryolan” брэндийн салбарыг монголд нээж, өөрийн сургалтаа явуулахаар болжээ. Уг сургалтаар Make up урлагийн зургаан төрлийн нүүр хувиргалтыг хэрхэн хийх талаар заах бөгөөд нэгээс хоёр өдөрт бүх онол болон практик мэдээллүүдийг өгөх гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzzzz:
amjilt husey
2014-01-09