Б.Цогтгэрэл МҮАН-ын генсек боллоо
Монгол Үндэсний Ардчилсан Намын гишүүд Ерөнхий нарийн бичгийн даргаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлийг сонгон, томилжээ.
Тэрбээр 1984 - 1989 онд ЗХУ - ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуулийг инженер эдийн засагч мэргэжлээр, 1989 - 1990 онд Москва хотын Удирдлагын дээд курс, 1997 онд МУИС - ийн Хууль зүйн дээд сургууль, 1997 онд Английн Лондон хотод Бизнесийн удирдлагын сургууль, 1998 онд АНУ - ын Нью - Мехикогийн Их сургууль болон Германы Франкфурт хотод банк санхүүгийн чиглэлээр суралцсан Эдийн засгийн ухааны магистр, хууль зүйн ухааны докторант зэргийг тус тус дүүргэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ