Гишүүдийг “төгөлдөр хуурдах”-ыг хориглоно

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт асуудлыг хэлэлцлээ. Гишүүн С.Бямбацогт, Д.Эрдэнэбат нар чуулганы хуралдаанд ирц бүрдүүлэхэд хурууны хээгээр өгч болох ч , харин саналт явуулах үед энэ нь шаардлагагүй гэж үзсэн байна. Харин С.Баярцогт нар ирц бүрдүүлэхэд хурууны хээгээр бүртгүүлэх шаардлагагүй гэсэн цөөнхийн санал гаргажээ. Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг гишүүн Р.Гончигдорж танилцуулсан юм. Ингээд гишүүд саналаа хэлж, асуулт тавилаа.

 5

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж:

-Дэгийн тухай хуулиар ирц бүрдүүэхэд биеийн давхцалгүй өгөгдөл гэдэгт нь юу гэсэн үг вэ?

6

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

-Хурууны хээ нэг стандартаар явагдана. Үүнийг л биеийн давхцалгүй өгөгдөл гэж байгаа юм.

6

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-Бусдын өмнөөс санал өгч, кноп дарахыг хориглоно гэсэн заалт байдаг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Хуулинд ноцтой нөлөө үзүүлдэггүй ч гэсэн энэ нь буруу үйлдэл юм. Бусдын өмнөөс кноп дарсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Гэхдээ ямар хариуцлага хүлээхийг нь оруулаад ирж болох уу?

7

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож байгаа гишүүн тухайн асуудлаар санал өгөх эрхээ бусдад шилжүүлэхийг хуулиар хориглосон. Ямар хариуцлага хүлээлгэхийг дахиж хэлэлцээд оруулж ирье.

6

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Энэ хуулийг би дэмжихгүй байгаа юм. Бүхэлдээ аргаа барьсан ичгэвтэр зүйл. Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын хуралдааны дэг гээд бүхэлд нь хариуцах ёстой. Өглөө ирээд хурууны хээгээ өгчихдөг юм байж. Бүхэл өдөржин тэр саналаар нь явах уу. Энэ чинь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа зүйл. Би санал хураалтад оролцохгүй байх эрхтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан хуулийн төсөл оруулж ирж байна. Зарим өдөр бид 30-40 удаа санал хураалтад оролцдог. Хурууны хээг онцгой тохиолдолд ашигладаг. Парламентын гишүүний биечлэн санал өгөхөд гол зүйл байгаа юм. Парламентын ордонд хонх тавьж болно шүү дээ. Санал хураалт явагдах үед гишүүд орж ирж байх ёстой. Би бас үүгээр хардлага явж байна. Өглөө ирцээ бүрдүүлчихээд үдээс хойш ирц бүрдэхгүй бол олонхи өглөөний ирцээр асуудлаа шийдээд явчих вий гэж.

 6

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей:

-Хүн бүр хуулийн тэгш эрхтэй. Хүн бүр ажилдаа хариуцлагатай хандах ёстой. Үүнийг ичгэвтэр зүйл гэж бодохгүй байна.  УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа зүйл биш. Энэ бол зөвхөн ирцийг бүрдүүлж байгаа асуудал болохоос бус хуралдааныг орхин гарах,  эсэргүүцэх зэрэг эрх нь Дэгийн тухай хуульд байгаа. Ирц бүрдүүлэхэд шаардлагатай хурууны хээний тоног төхөөрөмж программ хангамжийн хамт 29 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг чуулганы танхимын үүдэнд байрлуулна.

7

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Парламент нь өөрөө хууль дээдлэх ёсыг уландаа гишгичихээд байгаа юм. Уралдаж үг хэлэхэд учиртай. Зарим парламент цаас барьж хэлэх дэгтэй Канадын парламентын туршлага ч байна. Манайх 51-ээс дээш хурлын ирцтэй 2000 он хүртэл явсан. Гэтэл үүнд өөрчлөлт оруулаад 39-өөс дээш ирцтэйгээр явуулахаар болсон. Гэтэл одоо 39 гишүүн нь бүрдэхгүй болохоор хурууны хээгээр ирц бүрдүүлэх болоод байна. Зарим парламентад “төгөлдөр хуурдсан”  бол огцордог дэгтэй.  Хүний өмнөөс өөрийн санал өгч болохгүй гэдэг чинь чухал асуудал болоод байна.

-Бид ажлын хэсэг дээр энэ асуудлыг ярьсан. Гишүүд харин дэмжих хэрэгтэй шүү. Гишүүд өөрсдөө ёс зүйтэй болоод, хуралдаандаа цагтаа ирээд, хүний өмнөөс  кноп дарахгүй л байвал боллоо шүү дээ. Үүнийг л арилгах гээд тэмцэж байна.

 7

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Өөрийн биеэр ирж ирцээ бүртгүүлэх нь чухал юм.  Ирээгүй гишүүн өөрөө байхгүй мөртлөө санал хураалтад орж байгаа нь хамгийн ноцтой зүйл.  Санал өгөлтийг боловсронгуй болгох, хариуцлагажуулахыг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бид хоёр санал нэгдсэн. Нэгэнтээ хэлэлцэж байгаа энэ хуулийн төслийг буцааж татна гэж байхгүй хэмээлээ.

Гишүүн С.Баярцогт энэ хуулийн төслийг буцаан татах тухай санал гаргасан боловч дэмжигдсэнгүй. Ийнхүү гишүүд Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

7

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэртээ бга гишүүн:
гардаг ордог 2 турникет тавиад, гишүүн гуай орж ирлээ санал өнөх кноп идэвхижлээ, гараад явлаа кноп идэвхигүй боллоо
2014-01-10