CNN Монголоос мэдээлэх цаг айсуй
Тун удахгүй Монгол дэлхий нийтийн анхаарлыг татсан улс орны нэг болох нь. Яагаад гэвэл дэлхийн долоон тэрбум гаруй хүний хоёр тэрбум нь сонгон үздэг CNN-ийнхэн “Eagle news” телевизтэйалбан ёсоор хамтран ажиллах эрх өнөөдөр нээгдлээ. Өнгөрсөн жил “Turner broadcasting system” компанитай “Монгол Масс Медиа” группийнхэн хамтран ажиллах гэрээг үзэглэснээр CNN-ийн албан ёсны түнш болох эрх нь нээгдэж байсан юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд CNN-ийн мэдээллийн эх сурвалжийг “Eagle news” телевиз ашиглах эрхтэй болж байгаа бол Монголд болж буй дэлхийн анхаарлын төвд орохуйц үйл явдлыг CNN-ээр дамжуулан дэлхий дахинд цацах өргөн боломж нээгдлээ.
7
7 Тэгвэл өнөөдөр CNN-ийн шилдэг сэтгүүлч, продюссорууд манай улсад хүрэлцэн ирж, “Eagle news”-ийн сэтгүүлчдэд сургалт явуулж байна. Хоёр өдрийн вакум сургалтаар CNN-ийн шилдэг сэтгүүлч, продюссорууд мэдээ мэдээлэл бэлтгэдэг туршлагаасаа хуваалцах юм. Монголын сэтгүүлчид CNN-ийн шилдэг сэтгүүлчидтэй тохой нийлүүлэн мэдээ бичиж, дөрөө харшуулан сурвалжлага хийгээд ирэхээр юу өөрчлөгдөх вэ. Хорин дөрвөн цагийн турш мэдээ мэдээллийг тасралтгүй хүргэдгээрээ анхдагч нь болж чадсан CNN нь эх сурвалжийн баталгаатай байдлаараа хамгийн нэр хүндтэй, хүмүүсийн итгэл найдварыг хүлээж чадсан брэнд юм.
7
7 Мэдээ, мэдээллийг хил хязгааргүйгээр цуглуулж сэтгүүлч, шинжээчдийн багаараа дамжуулан шинжлэн боловсруулж цацдаг. Тиймээс CNN нь шуурхай, бодит чанарыг хадгалсан дэлхийн аль ч хэсэгт нөлөөлж чадахуйц мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэдэг. CNN Worldwide компанийн салбар болох “Turner broadcasting system”, “Time Warner” компанийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл нь телевиз, интернэт, ухаалаг утасны үйлчилгээгээр дэлхийн өнцөг булан бүрт ийнхүү хүрдэг байна. CNN international нь дэлхийн 200 гаруй улс орны 266 сая айл өрх, зочид буудалд хүрч байгаагийн дотор Ази Номхон далайн бүс нутагт онлайн хэлбэрээр хүргэдэг 46 сая айл өрх мөн багтаж байна.
8
7 Хоёр телевизийн хамтын ажиллагааны бодит эхлэл болсон Монголд ажиллах багийн бүрэлдэхүүнд CNN-ийн хөтлөгч сэтгүүлч Паулин Чью, “Emmy awards”-ийн 5 удаагийн шагналт, CNN-ийн продюсер Дэвид Молко, Ази Номхон далайн бүсийн CNN-ийн салбарын Ерөнхий продюсер Арми Жарин-Беннет зэрэг алдартай сэтгүүлчид багтжээ. Тэд дэлхийн сэтгүүл зүйн шилдэг стандартыг Монголд импортлох эхний хүмүүс боллоо.
8
8 Паулин Чью нь санхүү, эдийн засгийн “World Business Today” нэвтрүүлгүүдээрээ алдартай. Мөн Тайваны хар салхины дараахь гамшиг болон Умард, Өмнөд Солонгосын дундах цэрэггүй бүсээс Паулин Чью шууд дамжуулалт хийж дэлхийг шуугиулж чадсан гэдэг.
8
7 “Emmy awards”-ийн 5 удаагийн шагналт Дэвид Молко. Түүнчлэн Ази Номхон далайн бүс дэх CNN-ийн нэвтрүүлгийн борлуулалт, түншлэл хариуцсан гүйцэтгэх захирал Арми Жарин-Беннет. Тэрбээр Нью-Йорк, Лондон, Хонг Конг, Абу-Даби зэрэг олон улсын салбар агентлагуудын мэдээний өрөөний үйл ажиллагаа болон менежментийн салбарт 16 жил ажилласан туршлагатай продюсер Арми өнгөрсөн оны 10 дугаар сард Атлантад ажиллаж, CNN-ээр шууд дамжуулсан Египетэд өрнөсөн хувьсгалын мэдээ, сурвалжлагаараа “Emmy awards” хүртсэн билээ. Дэлхийд алдартай ийм л сэтгүүлч, хөтлөгч, продюссерүүдээ CNN Монгол руу илгээж эхний сургалтаа зохион байгуулахаар болжээ. Тун удахгүй тэд Монголоос мэдээлээ дамжуулж эхлэх нь ээ.
7
7 П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ