АНУ-ын агаарын хүчний нисдэг тэрэг осолджээ

img

АНУ-ын агаарын хүчний “MH-53E” нисдэг тэрэг өчигдөр 11.30 минутын үед Лондонгоос 1800 километрийн цаана орших Английн хойд далайд осолдсон тухай “The Virginian-Pilot” сайт мэдээллээ. Нисдэг тэргэнд явсан багийн дөрвөн гишүүний хоёр нь амиа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин бас нэг гишүүн нь сураггүй болжээ. Тус онгоцон дотор хоёр нисэгч, нэг инженер, нэг мэргэн буудагч зорчиж явсан гэж АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийжээ.

Шуурхай албаны ажилтнууд ослын газар үзлэг шалгалт явуулж, галыг унтраахаар ажиллаж эхэлсэн гэнэ.

Амиа алдсан хоёр нисгэгчийг эх оронд нь авчирч, баатрын ёсоор оршуулахыг Ерөнхийлөгч Барак Обама хүссэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс хэллээ.

Энэхүү “MH-53E” цэргийн зориулалтаар бүтээгдсэн нисдэг тэргээр 2011 онд Японд болсон цунамигийн үеэр тусламж хүргэж, 2012 онд Афганистан, Ирак, Ливид ажиллагаа явуулахад ашиглаж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zugeer l:
hytad yum bishuu
2014-01-10
boldoo:
hujaagiin erliizee hunii uheld buu bayarlaj bai chi mongol hun bish bn
2014-01-09
usa-s:
teneg bna daa chi, uhsendee hunii altan ami uregdehed bayarlaav. chotgor boljee chi.
2014-01-09
hghg:
ura yamar goe yum be amerikyyd yhvel taarna muu *uud oorsdiigoo delhiin tsagdaa geed bodtsn muusain sarmagchinii ogzognuud . armid alba haaj baigaa tsergyydiihn iheh n gomonuud baidag gee bizdee gomo amerik
2014-01-09