Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг батлав
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Эрүүгийн хуульд, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ. Үүнд гишүүн Ц.Нямдорж, С.Дэмбэрэл нар эсрэг саналтай байсан юм. С.Дэмбэрэл гишүүн “Монгол Улсад шударгаар өрсөлдөх орчин нөхцөлийг төр нь өөрөө бүрдүүлж өгөхгүй байна” гэдгийг онцолж байлаа. Гишүүдийн санал хураалтаар дээрх хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Дараагаар нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын дарга энэ хуультай холбоотой зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан юм. Хуульд түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлох асуудлыг орон нутагт шилжүүлж байгаа. Гишүүн Я.Содбаатар үүнд эсрэг саналтай байлаа. Гишүүд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжүүлэх хугацаан дээр нэлээд маргалдав. БХБ-ын сайд Ц.Баярсайхан:
6
-Хууль батлагдахын өмнө орон нутгийн удирдлагуудтай ярилцаж, хэрэгжүүлэх талаар ярилцсан. Ердийн журмаар хэрэгжүүлэхээр болсон. Уул уурхайн яам хяналтаа тавина. Барилгын улирал гуравдугаар сараас эхэлнэ. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шаардлагагүй. Хуулинд асуудал гарвал түргэн хугацаанд төсөл өргөн барих болно гэж байлаа.
6
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Хуулийн дагаж мөрдөх хугацааг хэдий чинээ хол тавина төдий чинээ хэрэгжихгүй. Батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэх ердийн журмаар явъя гэдэг саналтай байна гэлээ. Хууль боловсруулах ажлын хэсэг ч ердийн журмаар хэрэгжүүлье гэдэг санал хэлсэн юм. Уг нь уг хуулийг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх саналтай байсан ч батлагдаж амжаагүй байлаа. Ингээд санал хураалт явуулахад хуулийг ердийн журмаар мөрдөхөөр боллоо. Ердийн журам гэдэг нь батлагдсан өдрөөсөө эхлэн мөрдөгдөж эхэлдэг аж. Ингээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг гишүүдийн 74,1 хувийн саналаар батлав. Мөн дагалдах бусад хуулиудыг ч баталлаа.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ