Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө

img

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэлийн 85 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Энэ өдөр монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Уг ёслолын ажиллагаанд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа, гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, Ардын уран зохиолч Т.Галсан, Ш.Сүрэнжав, СГЗ Ү.Хүрэлбаатар, Ш.Дулмаа тэргүүтэй энэ цагийн уран зохиолын нэрт төлөөлөл болон залуу зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн байв.

Тэд Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, түүний алдарт “Миний нутаг” шүлгийн  эхний бадгийг уншин, ёсолж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр СГЗ яруу найрагч Ү.Хүрэлбаатар “Бид их Нацагдоржоо хүндэтгэхгүй юм бол өөр хэн хүндэтгэх билээ” хэмээж байсан.

Мөн өнөөдөр  Уран зургийн галерейд 12:00 цагт “Монголын Зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байна. Түүнчлэн МЗЭ-ийн 85 жилийн ойд зориулан зохион байгуулах  МЗЭ-ийн 85 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн өвийг цэгцлэх, үзэсгэлэн нээх, вэб сайтыг шинэчлэн, орчин үеийн уран зохиолын байгууллагын шаардлагад нийцүүлэн ажиллуулж эхлэх, ордон дээр эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээ зохион байгуулахад зориулсан танхим нээх, Д.Нацагдоржийн музейг сэргээн ажиллуулах зэрэг  үйл ажиллагааг төлөвлөсөн байгаа аж.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zoxiolchid maane oin bayaraaraa ix zoxiolchdoo xundetgel uzuulj baigaag xaraxad saixan baina. ta buxendee uran buteeliin ondor amjilt xuseye
2014-01-11
индра:
хөшөөг зайлуулахад нь хөдөлж дуу гаргаагүй байж өөрсдийгөө дөвийлгөх болохоор хиймэл цэцэг барьж гүйдэгээ болио,сүрэнжав одоо юуч вэ дээ,50иад онд 1р 10жилд нусаа гоожуулсан юм явсан сүүлд л сүрхий чекист болсон сураг гарсан,чойномоор л баахан сөрөг тагнуул хийсэн сурагтай,
2014-01-09
тунгалаг:
үүссэн түүхээ үнэн бодитойгоор сэргээж чадвал сая монголын зохиолчдын гэсэн нэрээ хадгалж чадах юм даа.мөнгөтэй болгон монголын түүхэнд нэрээ үлдээдэг уламжлал 21-р зуунаас эхэлсэн гэж болно!!!
2014-01-09
irgen:
hajuud ni bgaa zairmagny zavaan tumur ambaaryg zailuulaach ee...muuhai gedeg ni!!!
2014-01-09