Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдэв

img

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Бүгд Найрамдах Польш Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниакийг Польшийн талын хүсэлтээр энэ сарын 8-нд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Польшийн ЭСЯ-ны Консулын газрын дарга Кристоф Позниак 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Польш Улс руу зорчих монгол иргэдэд 90 хүртэлх хоногийн виз олгох боломжтой болсон тухай, энэ талаарх холбогдох гэрээг Чехийн талтай  байгуулсан тухайгаа мэдээлсэн байна.

Ийнхүү Польшийн визийг Монгол Улсаас авах боломж нээгдсэнээр монгол иргэд гадаадад зорчих нөхцлийг хөнгөвчлөх, виз авах зардал чирэгдлийг  багасгахад бас нэгэн хувь нэмэр болж буй юм. Өмнө нь тус улсад зорчих визийг Бээжин дэх Польш Улсын ЭСЯ-наас авдаг байсан бөгөөд өнгөрөгч онд гэхэд 1400 гаруй монгол иргэн Польшид зорчих виз авсан аж.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bachka:
saipan mede bna bayarlalaa
2014-01-09
shuree:
good news!!!
2014-01-09
solo:
dajgui shuu bolj bna sh dee
2014-01-09
bayrlaa:
yamar saixan medee ve.bayrllaa
2014-01-09
÷åõèéí ãýäãýð:
÷åõèéí êîíñóëûí ãýäãýð¿¿äèéí ãàðûã õîîë ãîðüäñîí ãºëºã øèã õàðàõ áîëæ äýý ÿìàð àéìààð õ¿íä ñóðòàëòàé ãýæ áîäíî
2014-01-09