Байнгын хороо хуралдана

img

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна. Үдээс өмнөх хуралдаанаар  Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр байсан боловч хойшлуулсан юм.  Уг хуулийн төслөөр хүнсний улирлын нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100.0 мянга хүртэл тонн улаан буудайг импортоор оруулах тухай анхны хэлэлцүүлгийг хийхээр байлаа. Гэвч Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээгүй гэсэн үндэслэлээр  түр хойшлуулсан юм. Тиймээс үдээс хойшхи чуулганы хуралдаан хуралдахаас өмнө тус байнгын хороо хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэн, дүгнэлтээ гаргах юм байна.

аааа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ