Мурсигийн шүүх хурал хойшлов

img

 

Египетийн Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч цаг агаарын таагүй байдлын улмаас хойшилсон гэж “ВВС” агентлаг мэдээллээ.

Египетийн албаныхны мэдээлж буйгаар, Мурсийг шүүхэд авчрахаар нийслэл Каир хотоос хөдөлсөн нисдэг тэрэг хүчтэй салхины улмаас хөөрч чадаагүй аж. Тиймээс Мурсигийн шүүх хурал ирэх хоёрдугаар сарын 1-нд дахин товлогджээ. Түүнийг “Ахан дүүс хөдөлгөөн”-ий 14 гишүүний хамтаар 2012 оны нэгдүгээр сарын 15-нд Ерөнхийлөгчийн ордны гадна жагссан иргэдийг хороосон хэрэгт буруутгажээ. Египетийн түүхэнд анх удаагаа ардчилсан сонгуулиар сонгогдож Ерөнхийлөгч болсон Мурсиг өдгөө Александра хотын “Бурж аль-Араб” шоронд хорьж байгаа юм.

Египетэд өнгөрсөн долоодугаар сард төрийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг суудлаас нь буулгаж, баривчилснаар тус улсад эмх замбараагүй байдал газар авсан билээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ