Цэцийн даргын нэрэмжит анхны шагналыг П.Очирбат хүртэв

img

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан ёслол, хүндэтгэлийн  арга хэмжээ өнөөдөр зохион байгуулав. Энэ арга хэмжээний хүрээнд Үндсэн хуулийн цэцээс зарласан  Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээрх сэдэмж бичлэгийн  уралдаанд ирүүлсэн  бүтээлээ  уралдаанд оролцогсод танилцууллаа.   Тэд “Үндсэн хуулийн эрх зүйн хариуцлага хууль зүйн хариуцлагын нэг төрөл болох нь”, “Үндсэн хуулийн шүүхийн шүүгчдэд тавигдах шаардлага, шалгуур-орчин үеийн чиг хандлага”, “Үндсэн хуульт ёсны төлөвшил ба Үндсэн хуулийн “Цагаан толгой”, “Эрх зүйн шинэтгэлд Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх чиг үүрэг”, “Ардчилсан төр ба Үндсэн хууль” сэдвээр сэдэмж бүтээл ирүүлснийг шүүгчдийн баг шалгаруулав. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагнал болон Үндсэн хуулийн цэцийн Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг гардуулах ёслол боллоо.  Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит анхны шагналыг Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатад хүртээлээ. Мөн ёслол, хүндэтгэлийн энэ арга хэмжээг  зохион байгуулагсад Үндсэн хуулийн цэцийн номын санд байгаа  “Монгол Улсын Үндсэн хуулийн үгсийн чуулган”, “Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн мэдлэг”,  “Үндсэн хуулийн маргаан” зэрэг  боть ном , товхимолууд, иргэн Л.Төр-од  анхны  Үндсэн хуулиас аваад  өнөөг хүртэлх Үндсэн хуулиуд тэдгээртэй холбоотой номын  хувийн цуглуулгаасаа дэлгэн тавьсан байлаа.

ggggg . Н.Энх  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
hujaa ochirbat mongoliig undsenden duusgaj bga luivarchin bizde. yun shagnuulah hamag gazar sendiilj uuh us gishgeh gazrgui bolgochihiid yund ni shagnuuldag bna . mun ard tumenees ugsun bairiig ni gazartain zaraad unenhuu shijigiin novsh de . zugeer muzei bolgoj bolhgui baisan gene de zailval taarna
2014-01-10
iiii:
tenegtej uguh yum te zailaaaaaaaa
2014-01-09
zochin:
ene odoo mongoliin tal saihan nutgiig gadaad dotoodiinhontoi niilj ongon saihan baigaliig ongorhoi nuh bolgosonoos uur ymar ajil hiisen yum bee shagnuulah magtuulah don tusaagui bol ichij amidarmaar yum
2014-01-09
jilo:
ene hun mongol uls iin toloo vu hiisen hun ve.....tegsen mortloo shagnuulsan barisan hun baih ym.
2014-01-09
шагж:
арга хэмжээ гэж сануулга шийтгэлийг л хэлдэг баймаар юм,бүх юмыг арга хэмжээ гэж ярьж бичдэгээ болиочдээ,монгол хүн амны билгээр гээд л орилоод байдаггүйсэн билүү,тэгээд ч очирбат "алт" хөтөлбөр хэрэгжүүлж аль байдаг газар шороог сэндийчүүлсэнийхээ шийтгэлийг л амсахаас биш ямар юмаараа шагнуулах гавъяа хийгээв,тэнгэрийн цаг нь ирэхээр ёстой нөгөө арга хэмжээг нь авах байлгүй дээ
2014-01-09