Сьерра-Леон зэрэг улстай дипломат харилцаа тогтооно

img

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын  тогтоолын төслийг хэлэлцлээ.

Манай улс Антигуа Барбуда улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын харилцааг хөгжүүлж, хоёр талын болон олон талт тогтолцооны хүрээнд нийтлэг эрх ашгийнхаа төлөө бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллахаас гадна НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, “77”-гийн бүлэг, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт тогтолцоо, механизмын хүрээнд хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм байна. Ямайка улсын эдийн засаг үйлчилгээ тэр дундаа аялал жуулчлалын салбараас ихээхэн хамааралтай. Хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй, дэлхийн томоохон экспортлогчийн нэг аж. Вануатугийн бүлэг арлыг 1606 онд Испанийн нэрийн дор ажиллаж байсан Португалын аялагч Педро Фернандес де Күйрос нээж, Австралийн эх газар хэмээн бодож  “Өмнөдийн Ариун газар” гэж нэрлэжээ. 1974 онд нэрээ Вануа'аку Пати болгож өөрчлөн тусгаар тогтнолын төлөө тэмцэж, 1980 онд Наргил модны самрын дайн гэгдэх бяцхан мөргөлдөөн гарснаас үүдэн Бүгд Найрамдах Вануату Улс бий болжээ.1981 оны есдүгээр сарын 15-нд НҮБ-д элссэн байна. Харин Бүгд найрамдах Того улс Африкийн баруун хэсэгт оршдог, 56,785 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, хойд хэсгээрээ Буркино Фасо, зүүн хэсгээрээ Гана, баруун хэсгээрээ Бенин Улстай тус тус хиллэдэг. Суринам улсын хувьд зүүн хэсгээрээ Гайана, баруун хэсгээрээ Францын Гайана, өмнөд хэсгээрээ Бразил улс, хойд хэсгээрээ Атлантын далайтай хиллэн оршдог аж. Сьерра Леон Улс байгалийн баялагтай, газар тариалан хөгжүүлэх боломжтой боловч удаан хугацаанд иргэний дайн үргэлжилсний улмаас  Африкийн буурай хөгжилтэй орны нэг хэвээр байгаа.  Хөдөө аж ахуйн салбарын гол бүтээгдэхүүн нь будаа, кофе, какао, дал модны үр, тос, газрын самар, загас, шувуу, үхэр, гахай зэрэг болно. Аж үйлдвэр нь очир алмазын уурхай,  газрын тос боловсруулах, тамхи, нэхмэлийн үйлдвэртэй аж. Манай улсын энхийг сахиулагчид тус улсад очиж энхийг сахиулж байсан билээ. Бүгд найрамдах Палау улсын хувьд эдийн засаг нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, загас агнуурт түшиглэсэн. АНУ-ын санхүүгийн дэмжлэг туслалцаа тус улсын эдийн засагт чухал үүрэгтэй. 1994 оноос хойш АНУ-аас 700 сая ам. долларын санхүүгийн тусламж дэмжлэг авсан. Нэг хүнд ногдох бодит орлого хөрш зэргэлдээх улсуудынхаас харьцангуй өндөр гэнэ. Эритрийн  мал аж ахуйн эдийн засагтай. Эритрийн алт, зэсийн ордуудыг Канадын компаниуд олборлосноор эдийн засаг нь ойрын жилүүдэд хөгжих төлөвтэй хэдий ч хүн амын бичиг үсэгт тайлагдах, ажилгүйдэл, боловсролын түвшин доогуур зэрэг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх чадамж, мөн зах зээлийн эдийн засгийг бодитоор бий болгох хүсэл эрмэлзэлээс эдийн засгийн ирээдүй нь ихээхэн хамаарч буй ажээ.  Бүгд Найрамдах Бурунди улс хөдөө аж ахуйд түшиглэсэн, хөгжиж буй эдийн засагтай орон. Гол бүтээгдэхүүн нь кобальт, зэс, цагаан кофе, элсэн чихэр аж.

Дээрх гадаадын улсуудтай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд гишүүд энэ асуудалд байр сууриа хэлсэн юм. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монгол Улс олон улстай дипломат гадаад бодлогын тэргүүлэх чиглэл нь хоёр хөрш, гурав дахь хөрш гээд нэлээн доод хэсэгт нь НҮБ-ын улсуудтай тогтоодог. Дипломат харилцаа тогтоосон улс төр, хүмүүнлэг, нийгмийн асуудал нь юу вэ?” гэсэнд Гадаад харилцааны сайд Л.Болд

ggggg

-Бүх улс орон нэг л саналтай байдаг. НҮБ-ын үйл ажиллагаа бичигдэж байгаагаараа гурав дахь ач холбогдолтой гэж болохгүй. Монгол Улс олон улсын анхаарлын төвд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ.

hhhhh

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Би дипломат харилцаа тогтоох саналыг дэмжиж байна. Бид хэдэн оронтой диломат харилцаа тогтоож байгаа тоог ГХЯ гаргах хэрэгтэй.

gggg

УИХ-ын гишүүн Д.Оюунгэрэл:

-Олон оронтой дипломат харилцаа тогтоох гэж байгаад баяртай байна. Улс орнуудыг том, жижиг гэлтгүй дипломат харилцаа тогтоохнь зүйтэй.

ggggg

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-Бид олон улсын харилцаан дээрээ хэд хэдэн зүйл анхаарах хэрэгтэй. Бүх оронтой дипломат харилцаа тогтоогоод айлчлаад байвал сайхан гэж ойлгож байвал худлаа. Бид өөрсдөө ардчилсан үнэт зүйлтэй. Дэлхийгээр дүүрэн нэг арал худалдаж аваад улс орон байгуулагдаг хүмүүстэй дипломат харилцаа тогтоож болохгүй.  Энэ тэнэглэлээ зогсоох хэрэгтэй.

gggg

УИХ-ын гишүүн М.Зоригт:

-Сүүлийн үед бид хоосон хийрхэл, хоосон биеэ тоосон зантай болоод байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын дэмжлэг бидэнд хэрэгтэй. Улс бүр өөр өөрийн дуу хоолойтой байдаг гэсэн юм.  Гишүүд саналаа хэлсний дараагаар гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд гадаад орон бүрээр нь санал хураалт явууллаа. Ингээд   Антигуа Барбуда, Бурунди, Эритри,  Палау,  Сьерра-Леон,   Того, Суринам, Вануату, Ямайка, улстай дипломат харилцаа тогтоох тухай тогтоолын төслийг гишүүд  дэмжсэн юм. . Харин О.Баасанхүү нарын өргөн барьсан  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  буцаан татахаар болсон байна.  Ийнхүү чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.  Нэгдсэн хуралдаан үдээс хойш дахин үргэлжилнэ.

ggggg

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ