Шатахууны үнийг 40 төгрөгөөр нэмжээ
Нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас жилийн 3,8-4 хувийн хүүтэй зээл өнгөрсөн онд нефть импортлогчдод олгосон. “Жаст” компанийн хувьд 18 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэвч 12 тэрбум төгрөгийг нь зориулалт бусаар хэрэгжүүлсэн нь тогтоогдсон тул Монголбанк олгосон зээлээ эргүүлэн татсан удаатай билээ. Үүнтэй холбоотойгоор "Жаст ойл" компани өчигдрөөс эхлэн шатахууны үнээ 40 төгрөгөөр нэмжээ.
Тодруулбал, "Жаст ойл" компанийн "АИ-92" шатахуун өчигдрөөс эхлэн 1640 төгрөгөөр борлуулагдаж байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ