Хуурамч явдалтныг зовлонгийн сүүдэр халхалдаг

img

Монголчууд “Сайн санааны үзүүрт тос, муу санааны үзүүрт цус”  хэмээдэг. Тийм ээ санаа сайтын мөр цагаан байдаг. Сайн үйлс хийж хүмүүст үргэлж туслаж бай. Тусын хариу эргээд ирдэг юм” хэмээн өвөг дээдэс маань бидэнд захиж сургаж эхэлсэн. Хүмүүн бидэнд сэтгэлийн жаргал, инээд баясал ус, агаар шиг хэрэгтэй. Гэвч бидний хүн чанар, бие биедээ итгэх итгэл жилээс жилд суларч байгаа нь эмгэнэл юм. Сэтгэл бол хүний ертөнцийн шууд тусгал, хязгааргүй зүйл.  Тиймдээ ч “Сэтгэл гэж эрхтэн юм” хэмээн нэгэн найрагч тун сайхан онож хэлсэн байдаг.

6

Хамгийн гол нь хүнд зөв сэтгэл орших, сайхан сэтгэлтай байх гэдэг юунаас ч чухал, нандин зүйл билээ. Хүн сэтгэлдээ  юуг ч бүтээж чадна. Энэтхэгийн нэгэн мэргэн хүн айлдахдаа “Бурхан эрт урьдын цагт хүмүүст маш их тус хүргэдэг байжээ. Өглөө эрт ир гэхэд нь бурхан өглөө эрт ирээд тусалдаг байжээ. Гэтэл хүн үргэлж гомдоллоод байдаг байж. Нар гарч халуун өдөр болбол яасан их халуун нартай өдөр вэ, бороо орж сэрүүн болбол яасан их бороотой хүйтэн өдөр вэ, бурхныг өглөө эрт ирвэл яасан эрт ирдэг юм бэ, оройтож ирвэл эрт ирэхгүй яасан юм бэ? заримдаа ирсэнгүй гээд, заримдаа байн байн ирээд байх нь яршигтай юм гээд үргэлж үглэж, улиглаад байдаг байж. Бурхан хүний энэ их гомдол үглэлийг үл хайхран урьдын адил хүнд тусалсаар байж гэнэ.

7

Гэвч хүний үглэж, гомдоллох нь улам бүр ихсэж гэнэ. Бурхны энэ байдлыг харсан нэгэн мэргэн хүн бурхантай уулзаад “Бурхан та хүний зүрхэнд ороод нуугд, таныг тэд хэзээ ч дахин олохгүй” гэж зөвлөж гэнэ. Үүнээс хойш хүмүүс зүрхэндээ нуугдсан бурхны гэрэл гэгээг олж үзэхгүй болоод зөвхөн энд тэнд үсчин явдаг, жолоодохын аргагүй хөнгөн сэтгэлийнхээ боол нь болжээ. Бурхан багш хүний сэтгэлийн доторхи хамгийн аюултай зүйлийг олж сургаалаа айлдахдаа “Хүний зовлонд хоёр шалтгаан байдаг бөгөөд энэ нь үйлийн үр ба мунхаглал юм. Хүний сэтгэл мунхаглалын эрхэнд орж, мунхаглалд хүлэгдэн түүнийгээ дагаж муу үйлийг хураадаг. Мунхаглал дотроос хамгийн аюултай түймэр дэгдээдэг нь шунал, үзэн ядалт, буруу үзэл юм” гэжээ.

7

XXI зуун атаархал, үзэл ядалт хорон муу санааных бус хүмүүс бие биеийнхээ сэтгэлийн нандин  утсыг хөглөсөн хөгжил тэмүүлэл рүү чиглэсэн байх ёстой. Та бидний өдөр бүр ажилдаа хэрэглэдэг компьютер вирустэхээр яадаг билээ. Хамгийн сүүлийн үеийн вирусийн эсрэг программ компьютертээ суулгаад гайтай вирусуудыг бүгдийг нь устгадаг. Түүнтэй адил та бид өчүүхэн төдий шунал, үзэн ядалтаа олж устгах хэрэгтэй. Ингэж байж л бид хүн шиг амьдарна. Хүнийг уучилж чаддаггүй хүн эцэсдээ араа шүдээ хавирсан араатан болж хувирдаг. Хүнийг өршөөдөг, уучилдаг, энэрдэг, асардаг, тусалдаг хүний мөр нь цагаан амьдардаг билээ.

8

Монгол Улсад маань гэр бүл салалт борооны дараах мөөг шиг олон болж. Баганагүй бол хашаа тогтохгүйтэй адил үнэнч сэтгэл үгүй бол гэр бүл удаан үргэлжлэхгүй. Энэ нь өнөө л хар буруу санаа, атаач зан, үл итгэлцлээс болж буй хэрэг. Мөнгөтэй хүн гэж бүхнийг чадагч, хэрэгжүүлэгч, бүтээгч болон онгирох хүмүүс ч их болж. Өөрийнхөө хүч чадлаар, оюун ухааны чадамжаар баян чинээлэг болсон хүнийг буруу гэхгүй. Тэд зөв сэтгэлийнхээ үрийг хүртэж байгаа нь тэр. Харин бусдыг хохироож, эрхийг нь зөрчиж, буруу замаар “хөлжсөн” бол өнөөдөр сайхан амьдарч бүхнийг дийлж, эзэн мэт аашилж болох ч буруу бүхний хариу ирдэгийг санаж яваасай. Тиймдээ ч үнэнч сэтгэлтнийг жаргалын наран гийгүүлнэ, хуурамч явдалтныг зовлонгийн сүүдэр халхална гэдэг бизээ. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүн сүг болж амьдрахаа болъё. “Үнэнчээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг юм шүү.

8

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yugii:
yamar unen ugtei niitlel ve.muu hunii zam muugar l duusna.ted nariig olj hartlaa hol bna.hani ijle huurch bga hun hamgiin adgiin hun.
2014-01-10
zochin:
mongol xun bid nart saixan amidrax bolomj bna.uvug deedsiin mani uldeesen uujim saixan nutag,tal shigee uujuu nudelchin setgelgee,neg negniigee uruvduj xairladag deedsiin saixan ulamjlal.bidnii jargal ed baylagaas iluu xun dotroo baigaa shuu.
2014-01-09
тийм:
үнээн үнэн,жаахан буддын сургаалиас буудсан л болохоос биш,энэ хорвоог ертөнцийн наран гийгүүлнэ,үнэнч сэтгэлтнииг жаргалын наран гийгүүлнэ,өчүүхэн манийгаа п,наран гийгүүлнэ,
2014-01-09
зочин:
бидэнд санаа авахаар хэрэгтэй зүйл бичсэн байна
2014-01-09