Дундговь аймгаас “Хувь хүний хөгжлийн бодлого” эхэллээ
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор Хувь хүний хөгжлийн институт “Амьдрах ухаан-Амжилтын хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд жил болж буй. Энэ хүрээнд аймаг, сум, нийслэл дүүргийн Засаг дарга нарт “Энгийнээр удирдахуй” удирдлагын сургалт хийж, орон нутгийн хувь хүний хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Орон нутагт хувь хүний бодлогыг анхлан хэрэгжүүлж буй аймгаар Дундговь аймаг тодорсон байна.
s
Тус аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджавын санаачлагаар хувь хүний хөгжлийн институт дээр суурилсан бодлого, стратегитай болж, шаталсан сургалтууд орон нутагтаа зохион байгуулахаар болсноо баталгаажуулж өнөөдөр санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн хурлын дарга С.Буджав, Хувь хүний хөгжлийн институтыг үүсгэн байгуулагч, Хүний эрхийн хуульч М.Ичинноров нар оролцлоо.
d
Хувь хүний хөгжлийн институт өнгөрсөн нэг жилийн хугацаанд 100 гаруй хүнд сургалт хийж, 10 мянган оюутанд лекц уншиж, төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагад хувь хүний хөгжлийн, байгууллагын хөгжлийн, удирдлагын сургалтууд хийжээ. Мөн тус институтээс эрхлэн гаргадаг “Амжилтын хөтөч” хуанлитай ном “Интерном” номын их дэлгүүрийн бестселлерийн жагсаалтыг тэргүүлж, шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна.
das
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ