
ОХУ-ын Дотоод хэргийн яамны мэдээлснээр сонгуулийн үйл явцыг эсэргүүцсэн хүмүүс Санкт-Петербург хотын төв “Гостинный Двор” талбайд цугларчээ. Цагдаагийнхан тэднийг тарж явахыг анхааруулсан байна. Гэвч зөвшөөрөлгүй жагсаал хийсэн иргэд цагдаа нарын шаардлагыг үл тоомсорложээ.
Саатуулагдсан хүмүүсийн дотор сэтгүүлч Андрей Смирнов “Иргэний нэгдсэн фронт”-ын манлайлагч Ольга Курносова, “Өөр Орос” хөдөлгөөнийг дэмжигч Игорь Чепкасов, “Дайн” бүлэглэлийн идэвхитэн Леонид Николаев байна. Мөн Эстони улсын нэг иргэн, дэлгүүрээс гарч яваад тохиолдолоор цагдаа нарт саатуулагдсан хэдэн хүн байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ