С.Баярцогт: Улаанбаатарт ирэх хүмүүст хязгаар тавих хэрэгтэй
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбогдуулан БХБ-ын сайд Ц.Баярсайхан гишүүдэд танилцуулага хийлээ. Хотыг дахин хөгжүүлэх төслүүдийг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа юм.Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд БХБ-ын сайд Ц.Баярсайханаас хариулт авч байна.
6
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:
-Хотыг дахин хөгжүүлэх үү төлөвлөх үү. Энэ нэрийг цэгцлэх хэрэгтэй. Нийслэлийн гэр хорооллын төлөвлөгөөг дахин гаргаад байна уу? -Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг 2020 он хүртэл батлагдсан. Бүсүүдэд тодорхой төлөвлөлт хийгээд явна.Энэ дагуу явагдана. Бид хуулийн нэр томъёоллыг олон талаас нь ярьсан. Хотыг хөгжүүлэх хүрээнд нийтийн хэлбэрийн газрыг дахин төлөвлөж, хөгжүүлэх юм. Дахин хөгжүүлнэ гэдэг нь төлөвлөлт хийнэ, барилгажуулна. Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудад дахин төлөвлөлт хийж хөгжүүлнэ.
6
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:
-Хот төлөвлөлтийн хүрээнд шинэ хотыг бодлого гэсэн зүйл байна уу. Энэ төслөөр зөвхөн Улаанбаатар хотын хооронд төлөвлөсөн байна. Хотжих процессыг хууль боловсруулах шаардлага дотор төвлөрөл явагдаж байна гэжээ. Хүн ам нутагшилтын талаар БХБЯ ямар бодлого барьж байна вэ?
-Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дүүргүүд, дагуул хотуудын асуудал хөгжлийн ерөнхий чиглэлд суусан байгаа. Энэ үүднээс Багануур, Налайхын хөгжлийн асуудлыг хэлэлцэж байгаа. Уул уурхайн төсөл хэрэгжиж байгаа аймгуудад мөн төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Жишээ нь Өмнөговь, Дорноговь аймагт дэд бүтцийн төсөл хэрэгжиж байна. Хүн амын суурьшлын бүсийг тодорхойлох ажлыг өнгөрсөн онд хэрэгжүүлэх гээд амжаагүй. Дархан-Уул, Чойр, Баянхонгор аймгийн ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн жил боловсруулсан. Энэ жил мөн зарим аймгуудын төлөвлөлтийг хийнэ. Аймгуудын төвийг хот болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг байнгын хорооны хуралдаанд хэлэлцсэн. Иргэдийг хүчээр нүүлгэн орон сууцан оруулахаас гадна хүмүүсийн бизнесийн орчныг бодолцох хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил энэ жил үргэлжлэн хийгдэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөхдөө бизнесийн орчин, иргэдийн саналыг маш сайн харгалзах үзэх ёстой гэж бодож байна.
Дараагаар нь гишүүд саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Хотыг дахин хөгжүүлнэ гэдэг нь зөвхөн барилгажуулалтаар хөгжихгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудал зайлшгүй шийдэгдэх ёстой. Иргэдээс газрыг нь худалдаж авна гэвэл төр дийлэхгүй. Хэрвээ гэр хороолол, хотын асуудал яригдаж байгаа хог, цахилгааныг ч хамтатган цогцоор нь оруулж ирэх хэрэгтэй.
7
Иргэд газар авах гээд чадахгүй байна. Нэг газар авах гэхээр өмчлөгчтэй байна, хот төлөвлөлтөд орсон байна гээд өгдөггүй. Газар зохицуулалтын бодлогыг хотын хөгжилтэй холбох хэрэгтэй юм” гэсэн бол гишүүн С.Баярцогт “Улаанбаатар хотод орж ирэх гэж байгаа хүмүүст хязгаар тавих хэрэгтэй. Хэрэгцээний газраа хотын захиргаа авах эрхтэй. Гэтэл хэрэгжүүлэх гэж байснаа улстөржөөд ирэнгүүт нь хуулиа татаад авчихдаг. Улаанбаатар амьдарч байгаа хүмүүсээс татвар авах ёстой.Засаг захиргааны нэгжийн тухай төслийг улс төрийн албан тушаалтан хэрэгжүүлж болохгүй. Улс төрийн шахалт дарамтаас битгий ай. Нэг үеийн удирдлагууд сайн муугаараа хэлэгдэж байж хотоо цэгцэлнэ” гэсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:
8
-“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг цогцоор нь хэрэгжүүлмээр байна. Засгийн газар 21 аймгийн төвийг хот болгоно гэж байна. Энэ бол худлаа, жинхэнэ популизм. Түүний ордон бүсүүдийг хөгжүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг дөрвөн жилийн дотор гэр хороололгүй болгоно гэж хотын дарга Э.Бат-Үүл амласан. Энэ талдаа зорьж ажиллаарай. Өнөөдөр Улаанбаатар хотын агаарын бохирдол дэндлээ. “Шинэ бүтээн байгуулалт”-ыг батлахад 2012 оны гэхэд агаарын бохирдлыг 30 хувь бууруулна гэж байсан. Гэвч өнөөдөр хотын утаа буурах биш нэмэгдлээ. Монгол Улсын хуулинд хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой” гэсэн байдаг. Энэ заалт хэрэгжихгүй байна. Хямдхан түлш хэрэглүүлнэ гээд түүхий нүүрс оруулж ирж байгаа. Ингээд агаарын бохирдлыг улам нэмэгдүүлээд байна. Асуудлыг дэс дараатай шийдэх ёстой байх”
8
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Энэ хуулийг батлах ёстой гэж бодож байна. Гэтэл аймгийн төвүүдийг хот гэж үзэх юм уу гэсэн эргэлзээ төрөөд байгаа юм. Нийслэлийн удирдлагууд энэ хуульд ач холбогдол өгөөгүй юм болов уу, ирээгүй байгааг бодоход. Газартай холбоотой асуудлыг газрын хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл газар зохион байгуулалтын хуульд албан чөлөөлнө гэсэн заалт байхгүй шүү дээ.
7
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:
-Би энэ хуулийн төслийг 100 хувь эсэргүүцэж байна. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо гамшгийн хэмжээнд очсон онцгой нөхцөлд байна. Гэтэл эрх зүйн байдлын тухай хуулиараа хотын удирдлагуудын эрх нь байдаг мөртлөө хүлээх үүрэг нь байдаггүй юм. Энэ оруулж ирж байгаа хуулийн төслийг харахад барилгын, газрын талаас нь бодсон мөртлөө хүний талаас нь бодоогүй байна. Энэ хуулийн гол үзэл санаа Монгол Улсын нийслэл Улаанбаатарыг тогтвортой хөгжлийн талаар эргэж буцалтгүй оруулах зорилготой. Гэтэл нийгэм, байгаль орчин, эдийн засгийн талаарх тогтвортой хөгжил нь хангагдаагүй байна. Тиймээс энэ хуулиа татаж аваад Улаанбаатар хотын удирдлагуудын иргэдийн өмнө хүлээх үүргийг оруулах хэрэгтэй.
6
Ийнхүү гишүүдийг саналаа хэлж дууслаа. Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад олонхи хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
7
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ