Гурван зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэв

img

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэл үүсэн байгуулагдсны 85 жилийн ой тохиож байна. Тэртээх 1929 оны энэ өдөр их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нарын зохиолчид үүсгэн байгуулж байсан тухай түүхэнд тэмдэглэн үлдсэн байдаг.

Энэхүү өдөрт зориулан МЗЭ-ийн дарга удирдлага, гишүүд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, “Монголын зохиолчид” хэмээх үзэсгэлэнг Уран зургийн галлерейд нээсэн.  Энэ үеэр Я.Ганбаатар, А.Шартолгой, Жа.Баяржаргал нарын гурван зохиолчийг Засгийн газраас олгодог Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнасан байна.

Мөн МЗЭ-ийн шагналыг Ж.Алтангэрэл "Хар дардас", С.Бадамжав "Сэтгэлийн гэгээн ээж", Г.Баярхүү "Эх орон танаа", Ц.Ичинхорлоо "Гийгүүлэн", Б.Цэрэнжамц "Наран даль", Ц.Чинбат "Аарцны чулуу", Л.Хэрээ "Ц.Дамдинсүрэн судлал", Д.Хүдэрмөнх "Салхин бийрээр татласан сарны сүү" бүтээлүүдээрээ хүртсэн. Түүнчлэн ойн баярын өдрийг тохиолдуулан Ш.Анхтуяа, Х.Алагаа, Э.Амарзаяа, Г.Батсуурь, Г.Баяр, Д.Гөлөгдэмбэрэл, Н.Мөнхбаяр, С.Начин, Б.Ойдов, Н.Пүрэв, П.Хишигбаяр, Х.Чойдогжамц, Ө.Үлэмжтөгс, Н.Энхтайван нарын залуу уран бүтээлчдийг МЗЭ-ийн гишүүнээр элсүүлэн гишүүний батлах, энгэрийн тэмдгийг гардуулсан юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

огтоо:
аа мэдэхгүй танихгүйл хүмүүс байна.даа
2014-01-10
холч:
шагналын хур буусан нь сайхан үйл явдал юм. харин мзэ-ийн шагналыг ганц нэгхэн ном төдиихэн гаргасан заримд нь олгосон нь нэн харамсалтай.. цаана чинь зөндөөг хийчихээд чимээгүй явдаг зохиолч найрагчид байгааг олж өгөх ёстой бишүү. шинэ удирдлагууд анхаараасай.
2014-01-10