Монгол хэлийг хуульчилна
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Н.Энхболд, Г.Батхүү нар хамтран “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийг шинэчлэн найруулж, “Монгол хэлний тухай” хуулийн төслийг эхний хувилбараар боловсруулжээ. Хууль санаачлагчид хуулийн төсөлд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс, иргэдийн саналыг авч тусгах зорилгоор нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг энэ сарын 15-ны Лхагва гаригийн 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болох аж.
Уг хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийг Иргэний танхимын http://www.irgen.org/ цахим хуудсаар дамжуулан бүртгэж буй бөгөөд хуулийн төслийг мөн тус хаягаас татан авч танилцах боломжтой юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ