Бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийн журам бодит байдалтай нийцсэнгүй

img

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хурлаар “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”, “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам” батлах тухай хэлэлцсэн юм. Тус хурлаар  зээлийн журамд тусгагдсан банк санхүүгийн байгууллагаар дамжуулах, дүүрэг бүрт хүн амын нягтаршил амьдралын түвшин ялагаатай байдгийг харгалзаж төсвөө хуваарилах, зээлийг олон дамжлагагүй хялбар байдлаар олгох зэрэг олон асуудлыг боловсруулах шаардлагатай байгаа аж. Иймд зээлийн журмыг эцэслэн баталсангүй.

6

2014 онд Нийслэлийн төсвөөс бага орлоготой болон ядуу иргэдийг бичил бизнесийн зээлд хамруулах зорилгоор дээрх хөтөлбөрийг баталж, 15.2 тэрбум төгрөгийг тусгасан. Энэ нь нэг дүүрэгт  ойролцоогоор 100 орчим сая төгрөг төсөвлөгдсөн гэсэн үг юм байна. Иймээс банк санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй иргэд хөршөөрөө хамтран хоршиж, дээрх зээлд хамрагдах боломжтой юм. Тодруулбал, бичил бизнес эрхлэх сонирхолтой иргэд хоршоо болон нэгдэж, хоорондоо зөвлөлдөн төсөл сонгон шалгаруулах асуудлаа өөрсдөө шийдэх аж. Уг төсөл нь хонжворт тоглоом болон хууль бус үйл ажиллагаа явуулах бизнес биш л бол бичил биенес эрхлэх хүсэлтэй иргэдийн төслийг дэмжих юм байна. Хамгийн гол нь бүтээлч хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг Хөдөлмөрийн газраас хэллээ.

7

Дашрамд дурдахад Хөдөлмөрийн газраас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар нийт ажилгүй иргэдийн 87 хувь нь цалинтай ажил  хийхээс илүүтэй бичил бизнес эрхлэх сонирхолтой байгааг тогтоожээ. Мөн 40-өөс дээш насны хүмүүсийг ажилд авдаггүй, цэцэрлэг хүрэлцэхгүйгээс гэртээ хүүхдээ хардаг гэх мэтчилэн олон шалтгаанаар өнөөдөр ажилгүй байгаа иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх сонирхол ихтэй байна. Иймээс “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг журмыг яаралтай шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагууд санал нэгдэж байв.

6

А.Жаргал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ter munguniihuu ydag 10 huviig mahidaa ugdug ch boloosoi doo:
hudlaa da hudlaa
2014-01-10
zochin:
xydalch nobsinyydaa
2014-01-09
zochin:
xydalch nobsinyydaa
2014-01-09
zochin:
baahan zalitai avilgagch turiin alban haagch nar avaad alga bolno
2014-01-09