Төрийн шийдвэр 3.2 тэрбумыг салхинд хийсгэх нээ
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийн өргөтгөлд хадгалаатай MRI аппарат дээр өчигдөр орой 21 цагийн үед барилгын төмөр унаж дэд аппарат дэлбэрсэн гэх мэдээлэл гарсан. Уг мэдээлийн дагуу холбогдох албаныхан болон эмч эмнэлгийн ажилтнуудтай уулзаж тодруулсан юм.
Ж.Саранцэцэг: Имрай аппарат “үнэ цэнэгүй” болж байгаад маш их харамсаж байна
d
Юуны өмнө Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн буюу одоо Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байгаа эмч Ж.Саранцэцэгтэй утсаар холбогдлоо. Тэрбээр хэлэхдээ “2012 оны 10 дугаар сараас Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг Хууль зүйн яам руу шилжүүлэх шийдвэр гарсан. Улмаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг “Цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгосон. Хоёр эмнэлэг нэгдсэн асуудлыг буруутгахгүй. Гол нь барилгын ажил зогсож, эмнэлэг үү, оффис уу гэдгээ шийдэж чадахгүй удаж байх хугацаанд оношлогооны аппаратыг хэвийн ажиллуулахын тулд сард 4 сая төгрөг зарцуулж байгаа. Зориулалтын шинэ байранд шилжүүлэхэд 300 гаран сая төгрөг шаардлагатай. Гэтэл өчигдөр оношлогооны аппарат дээр төмөр унаж, хий алдагдсан гэж байна. Хэр хэмжээний хохирол учирсныг таах аргагүй. Хамгийн гол нь уг аппаратаар ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ашигласан бол 6 сар тутамд 1 тэрбум төгрөг улсын төсөвд орох боломж байсан. Цөөхөн эмнэлэгт энэ аппаратаар шинжилгээ хийдэг. Сонгдо эмнэлгийнхээс 3 дахин илүү хүчин чадалтай. Хар юмыг хараар, цагаан юмыг цагаанаар хардаг болохоор үнэнийг хэлэхэд маш өндөр үнэтэй, монголдоо хамгийн сайн, чанартайд тооцогдох Имрай оношлогооны аппарат “үнэ цэнэгүй” болж байгаад маш их харамсаж байна” гэлээ.
gf
Т.Алтантуяа: Их ногоон гэрэл гараад, дуу чимээтэй байсан
g
Өчигдөр тус төхөөрөмж дэлбэрч, утаа их хэмжээгээр гарч энэ үеэр цагдаа нар хамгаалалтад гарсан гэх эх сурвалжийн мэдээллийг тодруулахаар хуучнаар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, одоогийн БХХСАХНЭ-ийн салбарт очсон юм. Биднийг очиход тус эмнэлэгийн ажилтан албан хаагчид хуралдаж байсан бөгөөд мэдээлэл өгөх хүн байсангүй. Улмаар тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Т.Алтантуяагаас цөөн зүйл тодрууллаа.
sda
-Өчигдөр орой юу болсон юм бэ?
-Өчигдөр орой бие засах гээд 00 орсон чинь нэг их ногоон гэрэл гараад, дуу чимээтэй байсан. Тэгээд ойр орчимд нь хууль сахиулагчид их байсан. Тэд ойр орчмыг хамгаалж байсан. Удалгүй их хэмжээний утаа гарсан.
ds
- Өвчтнүүдээс өөр үүнийг харсан хүн байгаа юу?
- Өвчтнүүдээс харсан хүн байгаа. Дэлбэрэлт болсон гэж байсан. Өчнөөн олон хүн санаа зовоод шөнөжин амарч чадаагүй. Өчнөөн олон хүн даралт нь ихэссэн. Эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалагүй, шөнөдөө засварын ажил хийж байгаагаас болж байгаа юм. Шөнө бүр унтуулахгүй байнга ажилладаг.
df
-Эмнэлэгийнхэн энэ талаар хэн нь ч мэдээлэл өгөхгүй , нууцлаад байна?
-Мөрдөс зүүсэн хүмүүс болохоор аргагүй байхаа. Дээрээсээ угаасаа мэдээлэл битгий өгөөрэй гэсэн юм шиг байна лээ.
gf
Р.Оюунчимэг: Бид энэ барилга руу орж чаддаггүй
d
Ийнхүү ярилцаж байхад тус эмнэлэгийн эмч, ажилтнууд цуглан сэтгүүлчдийг гарахыг шаардсан ч тус эмнэлэгийн чанарын менежер Р.Оюунчимэгтэй уулзлаа. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа камер, диктафоноо унтраахыг шаардаж, “Би ярилцлага өгөхгүй.” хэмээн сэтгүүлчдийг зандарч байсан ч мэдээлэл өгсөн юм. БХХСАХНЭ-ийн чанарын менежер Р.Оюунчимэг хэлэхдээ “Та нартай л адилхан би болсон явдлын талаар ямар ч мэдээлэлгүй байна. Тэр 4 тэрбум төгрөгийн үнэтэй аппарат манай эмнэлэгийнх биш. Манайтай ямар ч холбоогүй болохоор энэ талаар мэдэхгүй байна. Тэр алдагдсан гээд байгаа гели гээд байгаа бодисын талаар би юу ч мэдэхгүй. Хор хөнөөлтэй эсэхийг нь мэдэхгүй. Бид нар өөрсдөө ч энэ барилга руу /Эмнэлэгийн өргөтгөлийн барилгыг хэлэв/ орж чаддаггүй. Дотоодын цэргийн 805-р ангийн албан хаагчид байнга хамгаалдаг юм. Ерөөсөө энэ талаар огт мэдээлэлгүй байна” гэлээ.
ds
Дэлбэрэлт болсон гэдгийг тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтнүүд баталж байлаа. Тиймээс үнэхээр дэлбэрэлт болсон эсэх талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад “Манайд тийм дуудлага ирээгүй. Хоногийн мэдээнд бүртгэгдээгүй байна” гэв. ЦЕГ-аас энэхүү хэрэгтэй холбоотой ямар дуудлага ирсэн талаар лавлахад барилгын хавтан цахилгааны утсан дээр унасан хэмээлээ.
d
Б.Түмэнцогт: Шингэн гелийг гадагшлуулахад их чимээ гарсан
f
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийг та бидний нэрлэж заншснаар “Цэргийн коспиталь”-тай нэгтгэж Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /БХХСАХНЭ/ болгоод удаж буй. Ингэж эмнэлэгүүдийг нэгтгэхдээ Монгол улсын хамгийн өндөр хүчин чадал бүхий MRI болон CTI аппаратыг эзэнгүйдсэн. Тэдгээр аппаратыг өнгөрсөн хугацаанд ашиглалтад оруулж, хэвийн ажиллагаатай болгож, хянах ажлыг тус эмнэлэгт нийлүүлсэн “Пролианс” ХХК хариуцан ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл энэхүү барилгын жинхэнэ эзэн тодрох хүртэл уг аппаратыг арчилж байсан бөгөөд энэ ажлынхаа хүрээнд тэрбум 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй аппаратуудыг эргэж, хэвийн ажиллагааг хангаж байсан аж. Тиймээс дэлбэрэлт “Пролианс” ХХК-ийн захирал Б.Түмэнцогттой уулзаж тодруулсан юм.
d
-Та төхөөрөмж болон гели алдагдсан талаар мэдээлэл өгөөч?
-Манай байгууллага жил гаруйн өмнө 3.2 тэрбум төгрөгийг өртөг бүхий төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлсэн, суурилуулсан. Ингээд хүлээлгэж өгөхөд бэлэн болоход Хууль зүйн сайдын шийдвэр гарч Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгийг татан булгаж, Хууль зүйн яамны эмнэлэгтэй нийлүүлсэн. Бидний нийлүүлсэн төхөөрөмжийг шинэ эмнэлэг рүү нүүлгэ, тэр үед нь бид гүйцэтгэж өгөөрэй гэсэн яриа гарсан. Тухайн үед нь бид олон янзаар тайлбарлаж байсан боловч төрийн шийдэл нэг гарчихсан болохоор эргэдэггүй юм билээ. Гэхдээ бид нүүлгэж өгье, нүүлгэхэд харин туслалцаа үзүүлээрэй гэж харилцан тохиролцсон. Нөгөө талаас бид тоног төхөөрөмж нийлүүлсэн нь үнэн боловч өнөөдрийг хүртэл эзэн нь хэн бэ гэдэг нь тогтоогдоогүй байна. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг татан буугдчихсан. Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах болон хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлэгийнх нь барилга ашиглалтад ороогүй. Тэгээд хүлээж аваагүй болохоор манай өмч биш гээд халгаадаггүй. Өмчийн эзэн нь хэн бэ гэж Төрийн өмчийн хороонд хандаж хүлээлгэж өгөх гэхээр баланс балансдаа шилжүүлсэн бөгөөд шинэ эмнэлэгийн өмч, эмнэлэг ашиглалтад орохоор хүлээлгэж өгөөрэй гэдэг. Хамгийн сүүлийн үеийн энэ тоног төхөөрөмж эзэнгүйдчихээд байгаа.
d
CTI бол 126 зүсэлттэй, хүнд үзүүлэх хор нөлөө бага, MRI бол хавдар, мэдрэл, зөөлөн эдийн гэмтлийг маш сайн оношилдог. Ийм төхөөрөмж оруулж ирчихээд одоо хүртэл ашигласангүй. Гол нь эдгээр аппаратуудыг анх барилга барьж байхад угсарч, байршуулан ажлуулу эхэлсэн. Ажилуулж эхэлсэн л бол зогсоож болдоггүй, тогийг нь ч тасалж болдоггүй онцлогтой. Би аппаратуудаа угсраад яг хүлээлгэж өгөхийн өмнөхөн төрийн шийдвэр гарсан. Тиймээс өнгөрсөн хугацаанд бид инженерээ явуулж тоног төхөөрөмжиндөө хяналт тавиулдаг байсан. Энэ хугацаанд хэд хэдэн удаа ноцтой асуудал гарсан. Тухайлбал цахилгааныг нь тасалчихдаг. MRI их хүчтэй соронзон орчинд байдаг. Тэр нь тогтмол халдаг болохоор хөргөхийн тулд шингэн гели хэрэглэж, түүнийг тогтмол эргэлдүүлж байх ёстой. Ингэж эргэлдүүлж байгаа шингэн гели 60 хувиас доошоо буурвал төхөрөөмж аюултай болж, автоматаар гелиэ цацчихдаг. Тиймээс гелиг нь тогтмол байлгахын тулд 24 цагийн турш тасралтгүй ажиллуулж байх ёстой юм.
s
Тэгтэл бидэнд мэдэгдэлгүйгээр гурваас дөрвөн удаа цахилгаан тасарсны улмаас гели нь багассаар байсан. Ингэж багассаар сая 9-р сард 56 хувь хүртэл багассан. Ийм байхад ажиллах ямар ч бололцоогүй. Ийм үед нэг бол шингэн гели нэмэх эсвэл бүх шингэн гелийг гадагшуулах ёстой байдаг. Тэгээд хадгалалтын журамд оруулах ёстой. Тэгээд ярилцаад шингэн гелигээ нэмэхээр болсон. Шингэн гели нь өндөр даралттай -260 гаруй градуст хадгалагддаг болохоор аюултай бараа гэгддэг. Тиймээс экспорт болон тээврийн нөхцөл асар хүнд байдаг. Цаг хугацаа шаарддаг. Ингээд бэлтгэл хийж байхдаа өнгөрсөн баасан гарагт төхөөрөмжийг эргэсэн. Тэгэхэд төхөөрөмж хэвийн ажиллаж байсан. Улмаар өчигдөр 11 цагт манай инженерийг эргэхэд гелийн даралт ихэсэж, хэмжээ нь багассан байсан. Тэгээд нэг цагийн дотор шалтгааныг нь тодруулахад гадна байдаг төхөөрөмжийн дээр долоон давхараас гадна пасадыг нааж байсан чулуун хавтан унасан байсан юм билээ. Тухайн унасан хавтан нь хөргөлтийн систем, цахилгаан шугамыг тас цохьсон байсан. Үүнээс бол шингэнээ алдаад, компрессор ажиллахаа больсон. Өөрөөр хэлбэл шингэнээ алдана гэдэг нь шингэн гели нь агаарт ууссан байгаа юм. /Гели нь байгаль дээр хий хэлбэртэйгээр байдаг. Түүнийг өндөр даралт, асар хүйтэн буюу -250 хэмээр барьдаг болохоор шингэн байдаг. Хэрвээ уг шингэн алдагдвал агаар хий хэлбэрээр тархдаг. Хүний биед хоргүй ч асар хүйтэн хий/ Ингээд хий болоод ирэхээрээ даралт нэмэгдэж, тэр нь зориулалтын хоолойгоор автоматаар гадагшилдэг юм.
dsa
Гели нь хүний биед хоргүй бөгөөд асар хүйтэн хий болохоор гадагшлуулах үед нь л хүмүүсийг ойрхон байлгадаггүй. Харин өөрөө даралт нь ихэссэн тохиолдолд дараа нь дэлбэрэлтийн чимээ гардаг. Тиймээс гар аргаар удирдахад дараа нь эрсдэл харьцангуй бага байдаг тул аппаратыг унтраасан. . Бид өчигдөр гар аргаар ажиллассан ингэхдээ Батлан хамгаалах яамны эмнэлэг, Хууль зүйн яамд мэдэгдсэн ч хүмүүс ирээгүй. Үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаад нэгэнт компрессор нь ажиллахгүй байгаа болохоор гар аргаар хийг нь гадагшлуулахаар болсон. Ингээд дотоодын цэргийн ангийн хамгаалалтан доор хийг гадагшлууж, төхөөрөмжийг бүрэн зогсоосон. Одоо төхөөрөмжийг хадгалалтын горимд шилжүүлсэн байгаа. Одоо төхөөрөмж ажиллахгүй ч агааржуулалтын системийг тасалж болохгүй, өөрөөр хэлбэл цахилгааныг нь л тасалж болохгүй.
d
-Хүчний байгууллага ажилласан гэсэн. Энэ талаар тодруулаач?
- Мөрдөн байцаах албанаас ажилласан. Хэний буруугаас болсон гэдгийг тогтоох байх. Бидний хувьд ажиллагаанд оруулах гэж үзсэн, улмаар гар аргаар буудуулсан.
d
-Буудуулах үеэр их дуу чимээ гарсан гэж ойлгож болох уу?
-Бид 21 цагийн орчимд гар удирдлагатайгаар хийг гадагшлуулахад даралттай байгаа. Тэр нь буудаж, дэлбэрч байгаа юм шиг дуу гардаг юм. Хамгаалалт гаргасан болохоор ойр хавьд хүн байгаагүй. Таван минутын дотор уусаад алга болсон.
sf
-Уг төхөөрөмжийг хэвийн ажилуулахад хэдий хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ?
-Шингэн гелиг нэмж хийхэд 300 сая төгрөг шаардлагатай. Үүн дээр хөргөлтийн системийг засварлана. Хэрэг байдал нэгэнт ийм дээрээ тулсан тул өнөөдрийн байдлаар хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Уг нь манай улсад байгаа хамгийн сүүлийн үеийн, хүчин чадал бүхий энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад оруулж, хүн ардынхаа эрүүл мэндийг эртнээс сахин хамгаалахад ашиглавал хүндээ ч тэр, улсын төсөвт ч тэр асар их тус дэмтэй санагдах юм.
df
-Аппаратуудыг шинэ байранд шилжүүлэхэд хэдий хэмжээний мөнгө шаардлагатай вэ?
-Нэг тэрбум төгрөг. Эдгээр аппаратуудыг зүгээр нэг зөөвөрлөхгүй. Тусгай зориулалтын халаалтгүй өрөөнд агааржуулалтын системийн тусламжтайгаар хэвийн ажлуулдаг. Тог тасарч болохгүй тул нэмэлт үүсгүүртэй байх ёстой. Одоо байгаа байранд нь нэмэлт үүсгүүр болгож, Замын цагдаагийн газрын хойноос шугам татсан байсан. Тухайн аппарат байршуулсан өрөө нь соронзон орны хамгаалалтай гээд олон асуудлыг шийдэж байж нүүлгэх юм.
d
Улс орны амин чухал эрдэнэ бол хүн. Хүний эрүүл мэнд. Эрүүл мэндээс гадна Хууль сахиулах байгууллага ч чухал. Гэхдээ Хууль сахиулах байгууллага нь хотын төвд байх ёстой гэж зүтгэх Х.Тэмүүжин сайд, ард иргэдийн эрүүл мэндэд хамаатай асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт чимээгүй байж, өөр яамны мэдлийнхээ гээд тоохгүй байгаа Эрүүл мэндийн сайд Н.Удвал, эмнэлгийн барилгын зориулалт өөрчлөгдсөн цагаас ард түмэнд зориулсан эмнэлэг болгочихооч гэж бухимдаж яваа УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хотын төвд эмнэлэг байх нь машины зогсоолоос эхлээд асуудал их байна, гэхдээ судлая гэж хэлсэн Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна. Нөгөө талаар төр засгийн шийдвэрээр барилга байшин булаацалдсан энэ маргаанаа эцэслэж, эмнэлгийг хэвээр үлдээ, аль эсвэл нүүлгэж оношлогооны аппаратуудыг ашиглалтад оруул. Гэхдээ нүүлгэн шилжүүлэх мөнгө, шинээр баригдах эмнэлгийн барилга цөм татвар төлөгчдийн халааснаас гардаг гэдгийг битгий мартаарай.
da
П.Нарандэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ