Эдийн засгийн хөгжлийн сайд Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзав
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, Засгийн газрын гишүүн сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын семинар болж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н. Батбаяр иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарт эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэл, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.
уэ
Энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 14,8 хувьд хүргэж, инфляцийг нэг оронтой тоонд барих зорилтын хүрээнд хийхээр төлөвлөсөн олон төрлийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн хүлээх үүрэг, аймгуудын ИТХ-ын болон Засаг дарга нарын оролцоо чухал нөлөө үзүүлнэ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан зорилтыг хэрэгжүүлж инфляцийг бууруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, хяналт, удирдлагын тогтолцоо, бүртгэл, мэдээллийн системийг боловсронгуй болгох, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилготой. Энэ бодлогын хүрээнд дөрөвдүгээр цахилгаан станц болон Хөтөлийн цементийн үйлдвэрийн өргөтгөлийг барихын зэрэгцээ цахилгааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг үргэлжлүүлж, төмөр замын суурь бүтцийг шинээр барих ажлыг хийнэ гэж Эдийн засгийн хөгжлийн сайд танилцууллаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ