Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд

09:00-17:00 цагт “Цахим нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна. Эх хүүхдийн эрүүл мэнд, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудас /ncph.gov.mn/, фэйсбүүк /Healthy mongolia/ групп, твиттерт байршуулах ба та бүхэн өргөнөөр оролцож өөрийн сонирхсон асуултандаа хариулт авч болно.

 

UBS телевизийн байранд

13:00 цагт “Universe Best Songs” дууны наадам тун удахгүй 2014 оны шалгаруулалтаа эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлав.

 

48 дугаар сургуульд

16:00 цагт "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" сургалтын хаалтын үйл ажиллагаа, сүүлчийн өдрийн сургалт болно.

Хан-Уул дүүргийн хурлын зааланд

11:30-13:30 цагт Хан-Уул дүүргийн ИТХурал, ЗДТГазраас Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутат, Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэдэг иргэдийг уулзуулах “Үндсэн хуулийн өдөр”-ийн арга хэмжээг дүүргийн хурлын зааланд зохион байгуулна.

 

Скай худалдааны төвийн гаднах талбайд

Архангай аймгийн Чулуут сумын “Чулуунтын цагаан идээ” үзэсгэлэн худалдаа гарна.

 

Бусад 09:00 цагт Шинээр ашиглалтанд орж байгаа УЕПГ-ын дэргэдэх Сургалт судалгааны төвийн нээлт болно. /Байршил: УБИС-ын замын эсрэг талд яаралтай тусламж 103-ийн хажууд/

5

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ