Ким Чен Уны авга эгч 35 кг болтлоо туржээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны авга эгч “амиа хорлосон” гэх мэдээллийг худал цуурхал гэж Өмнөд Солонгосын төв хэвлэл “Чунан ильбо” сонинд бичжээ. Тус сонинд “Ким Гён Хи амьд байгаа. Түүнийг тархины хорт хавдраа авахуулах мэс заслын дараагаас комд орсон байдалтай долоо хоногийн хугацаа өнгөрч байна. Францын нэг хувийн эмнэлэгт өнгөрсөн онд Ким Гён Хи тархины мэс заслын хагалгаанд орж байсан ч дахин сэдэрсэн учир түүний биеийн байдал муудсан. Энэ талаар нэрээ нууцалсан америк эх сурвалж өгүүлсэн гэжээ. Удирдагчийн авга эгч сүүлийн таван жилийн турш тархины хорт хавдраар шаналсаны дараагаас жингээ алдаж өдгөө 35 кг жин болтлоо турсан” гэнэ.

Ким Гён Хи 15 жилийн турш ханилсан нөхөр Чан Сон Тхэкийг цаазлах зөвшөөрөл өгсөн гэж “Чунан ильбо” сонин онцолжээ. Өмнөд Солонгосын Засгийн газар дахь эх сурвалж Ким Гён Хиг амиа хорлосон гэх мэдээллийг үгүйсгэж “агуу удирдагч Ким Ир Сэний нэрэмжит төв эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Тус эмнэлгийг тойроод 1000 гаруй цэрэг хамгаалалтад гарчээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

боль:
энэ дэлгэрцэцэг дандаа баталгаагүй мэдээллийгнягталж шалгалгүй худлаа шуугиулж байх юм,дандаа ийм хачин юм гаргаад байвал мэдээллийн шуурганд хагдарч ,хатаж унах болно шүү,
2014-01-10