Депутатуудад хүндэтгэл үзүүлж байна
Монгол улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 22 жилийн ойн өдөр энэ сарын 13-нд буюу ирэх даваа гарагт тохионо. Энэ өдөрт зориулан олон үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.
Тэгвэл өнөөдөр нийслэлийн зарим дүүргийн ИТХ, ЗДТГ-аас Үндсэн хуулийн үзэл баримтлал, мөн чанарыг сурталчилах уулзалт өдөрлөгийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж байна. Тодруулбал, 10.00 цагт Чингэлтэй дүүргийн хурлын зааланд Монгол улсын шинэ Үндсэн хуулийн 22 жилийн ойг угтан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөр дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад Үндсэн хуулийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хуулиа сахиж, хүндэтгэх, хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болж байна.
Мөн 11:30-13:30 цагт Хан-Уул дүүргийн ИТХурал, ЗДТГазраас Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан АИХ-н депутат, Үндсэн хуулиа дээдлэн хүндэтгэдэг иргэдийг оролцуулсан “Үндсэн хуулийн өдөр”-ийн үйл ажиллагааг дүүргийн хурлын зааланд зохион байгуулах юм. Энэхүү үйл ажиллагаанд тухайн үед хууль батлалцаж байсан 24 депутат хүрэлцэн ирж иргэд олон нийттэй уулзалт ярилцлага хийх аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ