1.8 тэрбум төгрөгийн карт хууль бусаар нэвтрүүлжээ

img

Энэ сарын 3-нд Монгол Улсын иргэн Б, Э, Л нар БНХАУ-ын Эрээн хотоос “Ланд-80” маркийн автомашинаар 176 хайрцаг буюу 1000 төгрөгийн карт 400.000 ширхэг, 2500 төгрөгийн карт мөн дээрх тооны, 5000 төгрөгийн карт 80.000 ширхэг нийт 1.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үүрэн телефоны нэгжийн цэнэглэгч карт, ширээний хуанлийн хавтас зэрэг эд зүйлсийг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна. Тэдний энэхүү хууль бус үйлдлийг хууль хяналтын манай улсын байгууллагынхан, гаалийн албан хаагчидтай хамтран илрүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

áîëæýý:
ñàéí àæëëàñàí áàéíà õàòóó øèéòãý
2014-01-10