Г.Баярсайхан: Алдаа гарсан, нөхдийн шаардлагыг хүлээж авлаа

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  эхэллээ. Өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр есөн асуудал төлөвлөжээ. Гаалийн болон НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулж, импортын 100 мянган тонн улаанбуудайг татвараас чөлөөлөх асуудлыг эхний ээлжинд хэлэлцэж байна. Гишүүд  байнгын хороодын дүгнэлтийг сонссоны дараагаар ажлын хэсгийнхэнд асуулт тавилаа.

6

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Хаврын тариалалтад импортын улаан буудайг тариаланчдад сөргөөр тусах зүйл байна уу. Байнгын хороог хуралдуулах шаардлага тавьсан нь зарчмын зөрүүтэй санал хураах байсан. Холбогдох байнгын хороог хуралдуулахгүй яагаад Төсвийн байнгын хороог хуралдуулсан бэ?

6

ҮХАА-н сайд Х.Баттулга:

-Газар тариалангийн салбар уначихлаа гээд байх юм. Бид 100 хувь буудайгаар хангаж байгаагүй. Намрын ургац хураалт хүртэл гурилын үнэ өсөх юм байна. Тийм учраас нөөцөө бэлдье гэж байгаа. Хүн ам өссөнтэй холбоотой гурилын хэрэглээ өссөн. Мөн үрийн шинэчлэл хийе гээд 20 мянган тонн үрийн буудай импортлохоор ярьж байна. Атрын аян үр дүнгээ өгсөн. Цаашдаа техникийн болоод үрийн шинэчлэл хийнэ. Улаанбуудай стратегийн бүтээгдэхүүн учир нөөцөө бэлдэх гэж байна.

7

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Татварын асуудал яригдсан учир Төсвийн байнгын хороон дээр эхэлж хэлэлцсэн. Хуваарийн дагуу ажиллаж байна. Импортын нэмэлт хэрэгцээг хууль гаргаж хэлэлцээгүй байсан учир төсөвт тусгаагүй байсан. Гараагүй хуулийн хувьд төсөвлөдөггүй учир орлого тооцогдсон зүйл байхгүй.

77

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:

-УИХ бодлогоо тодорхой болгоод татвараа хөнгөлөх хэрэгтэй.

-Бид бодлогоо хэлэлцэж байгаа. Бодлогыг тухайн үед нь гишүүдийн саналаар шаардлага тавьж байсан. Газар тариалангийн асуудлаар асуулга тавьж байгаа. Бүх зүйл сайхан байгаа гэж хэлэхгүй. Ургац алдсан гэдэг дээр өөрсдийгөө өмөөрөхгүй.

7

УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэн:

-20 мянган тонн үрийн улаан буудай импортолно гэж байна. Хэрвээ үнийг гурил болгохоор үйлдвэрлэхээд НӨАТ-аас чөлөөлөхгүй. Тэгэхээр үйлдвэрлэгчдэд нөлөөлж байгаа юм уу? Гурилын үнэд нөлөөлөх үү?

7

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:

-Агуулга нь импортлоход нь л татвараас чөлөөлөөд байгаа. Цаашдаа НӨАТ тооцогдох уу гэдэг нь яригдаагүй.   Гурил өөрөө НӨАТ-гүй учир үүнд хүндрэл үүсэхгүй.

7

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-“Атрын III” аян бидэнд хэрэгтэй. Улаанбуудайг импортоор оруулахад чөлөөлж болно. Харин тариаланчдад, хэрэглэгчдэд яаж нөлөөлөх вэ гэдэг бодлогоо ярих хэрэгтэй.

 7

Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

-Гишүүдийн ярьж байгаа шүүмжлэлтэй байнгын хорооны гишүүд агаар нэг байгаа.  Улаанбуудай хэрэгтэй. Тиймээс импортлохдоо татвараас чөлөөлөх нь зөв.

7

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Улстөржөөд байгаа зүйл байхгүй. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд санал гаргаад, зарчмын зөрүүтэй саналаар санал хураадаг. Гэтэл өчигдөр байнгын хорооны дарга Г.Баярсайхан Дэгийг зөрчсөн. Газар тариалангийн салбарыг төрөөс дэмжих хэрэгтэй. Гэтэл дэмжихгүй байгаа учир тариаланчид улаанбуудай биш рапс гэдэг юм тарьж эхэллээ. Өнөөдөр 100 орчим мянга га-д рапс тарьжээ. Учир нь өнөөдөр рапс үнэтэй байна.

 7

Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан:

-Манай гишүүд чухал зүйл ярьж байгаа. Бид бодлогоо ярина. Зарчмын хувьд алдаа гарсан. Нөхдийн шаардлагыг хүлээн авч байна.

Ийнхүү импортын улаанбуудайг татвараас чөлөөлөх асуудлыг гишүүд тал бүрээс нь хэлэлцэж байна.

7

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин :
уих-ын хуралдааныг үзлээ баярсайхан гишүүн гэж нэг нөхөр байна. энэ хүнд юм мэддэг царай алгаа. ийм л хүмүүс уихуралд байхаар яаж ч улс орон хөгжих билээ. би өмнөөс нь ичсэн
2014-01-10
tatvar :
tatvar tootsoh juram uurchlugdhuur yum shig yarigdaad bsan baga orlogotoi ajahuin negjuuded taatai zuil yarigdaad bsan yu bolson yum boloo duulsan yum bna uu
2014-01-10