Хулгайн гар утасны серийн дугаарыг өөрчлөн худалдаалдаг байжээ
Нийслэлийн цагдаагийн газрын дэргэдэх Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтнууд гар утасны серийн дугаарыг өөрчилдөг сүлжээг илрүүлжээ.
Тодруулбал, Iphone төрлийн гар утсыг хулгайд алдсан тохиолдолд хэрэглэгчийнхээс өөр сим карт хийсэн ч байршил тогтоогдож, хэрэгтнийг илрүүлдэг гэнэ. Гэтэл есдүгээр сараас эхлэн энэ төрлийн гар утаснууд хулгайд алдагдсан ч дахин асахгүй, алга болсон аж. Тиймээс дээр гар утаснууд ямар учраас ийнхүү утаснууд ор сураггүй алга болоод байгааг эрэн сурвалжилж эхэлжээ. Ажиллагааны үр дүнд халаасны хулгайчид дээрх утаснуудыг хулгайлсныхаа дараа Монголд асаалгүй, БНХАУ-ын Эрээн хотод аваачин серийн дугаарыг нь өөрчлүүлж, буцаан авчирч өндөр үнээр худалдаалдаг байсан нь илэрсэн гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ