Амиа алдсан залуугийн шүүх эмнэлгийн дүгнэлт маргааш гарна
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр БНСУ-ын Элчингийн ойролцоо байрлах шинэ гүүрнээс нэгэн иргэн унаж, амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ гүүрний дор хүн амиа алдсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад 11.40 цагийн орчимд иржээ. Дуудлагын дагуу цагдаа нар шинэ гүүрний дор очиход 40 гаруй насны шаргал өнгийн хувцастай иргэн их хэмжээний цус алдсан байдалтай амьсгал хураасан байжээ. Цагдаа нарын үзэж буйгаар талийгаач амиа хорлох гэж гүүрнээс үсэрсэн бол хөл, гарандаа гэмтэл аваад амьд үлдэх магадлалтай байсан гэнэ. Учир нь тус гүүрний өндөр дөрвөн метр гаруй ажээ. Иймд тэд талийгаачийг гадны нөлөөтэй амиа алдсан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж.
Ямартаа ч, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт шилжүүлээд байгаа юм байна. Харин шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт маргааш гарах ажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ