"Цагаан сар" үзэсгэлэн худалдаа болно
Цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан Өвөрхангай аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн ХХААЖТҮГ-тай хамтран “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болох аж. Үзэсгэлэн худалдаанд цахилгаан бараа, ноос ноолууран хувцас, алт мөнгөн эдлэл болон сүү цагаан идээ үйлдвэрлэгчид, худалдаалагчид, гар урлал, бэлэг дурсгал зэрэг бусад бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ