Гоо зүйн дээд шагналтан өнөөдөр тодорно
ХХ зууны Монголын нэрт сэхээтэн доктор, профессор С.Лувсанвандангийн нэрэмжит сангаас санаачлан 2005 оноос эхлэн Гоо зvйн дээд шагнал гардуулах болсон. Тэгвэл энэ үйл ажиллагаа өнөөдөр 12.00 цагт болох гэж байна.
Энэхүү шагналыг гоо зүйн өндөр таашаал хүртсэн бүтээлийн эздэд гардууддаг билээ. Тухайлбал, анхны шагналыг үндэсний уран барилгын сэтгэлгээг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн “Шинэ төгөл”, “Бодь цамхаг” бүтээлээр архитекторч Ө.Ганболдод олгосон бол 2006 оны шагналыг уран барималч Б.Дэнзэнд хүртсэн.
Тэрээр 2005 онд өөрийн өвөг эцэг билгүүн номч Б.Ренчингийн 100 жилийн ойг тохиолдуулан, Улсын төв номын сангийн өмнөх хөшөөг нь бүтээсэн юм. Үүний дараах онд МУГЖ Д.Сосорбарам, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, тользүйч Л.Амарсанаа, дуучин Э.Амартүвшин нар ч бас энэхүү шагналын эзэд болж байсан билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ