Баярцогт оо, чиний үр ч муудчихсан байгаа
100 мянган тонн улаанбуудайг татваргүйгээр импортлох хуулийн төсөл дээр нэмж 20 мянган элит үрийн улаанбуудай оруулж ирэх асуудал дээр маргаан дэгдэв. Зарим гишүүд, тухайлбал С.Баярцогт гишүүн 20 мянган тонн элит үрийн улаанбуудай импортлох дээр санал нэгдээгүй юм. Харин гишүүн Су.Батболд “Улаанбуудайн үрийн чанар муудсан гэдгийг ҮХХАЯ-ныхан бүгд мэдэж байгаа. С.Баярцогтоо чи тариалангийн талбай дээрээ яваад үз. Чиний үр ч гэсэн муудчихсан байгаа” хэмээн зөвлөв. Өнгөрсөн хугацаанд “Атрын III” аян хэрэгжүүлж байсан ч сүүлийн 20 жил үрийн шинэчлэл хийгдээгүй, чанар муудсан гэдгийг салбарын сайд ч зөвшөөрч байна лээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ