Ц.Оюунбаатар гишүүн Гадаад харилцааны яаманд ажиллана
УИХ-ын гишүүн, УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар өнөөдөр 12:30 цагаас Гадаад харилцааны яаман дээр ажиллахаар болжээ. Тэрбээр Монгол Улсын гадаад харилцааны аюулгүй байдалтай танилцаж, тус яамны ажилтнуудтай санал бодлоо хуваалцах юм байна.
Дашрамд дуулгахад, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ сарын 8-нд Засгийн газрын харьяа иргэдээс санал гомдол хүлээн авах "11 11" төвд ажиллаж, иргэдийн саналыг авсан. Түүний хувьд операторын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийнхээ иргэдийн саналыг сонсож, цаашид хэрхэх талаар зөвлөлдсөн гэж байгаа.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ